Манай улсын хувьд сүүлийн гурван жил гадаад худалдааны алдагадлтай байсан. Энэ нь та бид олсноосоо ихийг зарж байсан гэсэн үг. Энэ нь  өнөөдрийн эдийн засаг хүндрэхэд нөлөөлсөн гэж хэлж болно.   Тодруулбал  сүүлийн гурван жилийн турш зөвхөн  нэг  жилд бид 3 орчим тэрбум төгрөгийн алдагалтай байсан бөгөөд  энэ нь өнгөрсөн гурван жилд 8 орчим тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн гэсэн үг. 

Тэгвэл энэ оны  2-р сарын байдлаар худалдааны алдагдал 97 хүртэл хувиар буурсан байх юм.Ү ндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны нэгдүгээр улиралд гадаад худалдааны алдагдал 9.1 сая ам.долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оныхоос 97.7 хувиар буюу 386.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлт.  Цаашид  худалдааны алдагдал энэ мэтчилэнгээр буурсаар  байвал  манай улсын эдийн засаг яваандаа сайжраад ирэх хандлага байгаа гэсэн үг. Үүнийг төв банкныхан хүртэл баталж байгаа бөгөөд   төгрөгийн ханш чангарна гэдгийг онцолж байсан.  Гол нь хүлээх хэрэгтэй гэдгийг л анхааруулсан.

Манай улсын эдийн засаг яваандаа сайжирна гэдгийг  Дэлхийн банкны Монголын эдийн засгийн талаарх төсөөлөл батлаад өгнө. Дэлхийн банкны гаргасан түрүү жилийн  төсөөлөлдөө Монгол улсын 2014 оны эдийн засгийн өсөлтийг 10.3 хувиар төсөөлж байсан бол  энэ оны дөрөвдүгээр сард төсөөллөө 1.1 хувиар нэмэгдүүлсэн байна.

Мөн манай улсын эдийн засаг сайжирах ирээдүй харагдаж байгаа бас нэг төлөв бол экспорт энэ оны эхний улиралд өнгөрсөн оныхоос 22 хувиар өссөн байх юм. Тэгэхээр  бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд чадавхижуулчихбал эдийн засаг маань бүүр ч сэргээд ирнэ гэсэн үг.  

Манай улс жилд 22 мянган тонн хуурай cүү, зургаан мянган тонн мах, 70 сая ширхэг өндөг, гурван сая килограмм өөх тос, масло импортоор оруулж ирдэг.  Энэ нь бид нийт хүнсний хэрэглээнийхээ 70 хувийг импортолж, 30 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг гэсэн үг юм.  Тэгвэл импортын бараа бүтээгдэхүүний орон зайг үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих замаар бид өөрсдөө нөхөх боломжтой. Ингэснээр манай улсын  мөнгө гадагшаа урсахгүй дотооддоо үлдэх  боломжтой болж, төгрөгийн ханш чангарах боломжтой болно.  Төгрөгийн ханш чангарсан үед галуузртлаа өсөөд байгаа ам.доллар аяндаа буураад ирнэ. Тэгэхээр манай улсын  эдийн засаг сайжрах эдийн засгийн  хүлээлт  эерэг байна.

Хүлээлт эерэг байгаа ч  бид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, бүтээмжээ дээшлүүлэхэд анхаарах  ёстой байгааг мартаж болохгүй.  

Т.Энгүүн