Энэ оны долдугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дахь Цагаан даваа гэх газар 300 гаруй тонн шатахуун ачиж явсан автомашин онхолдож, гурван автомашин, нэг мотоцикл дэлбэрсэн аймшигт осол болж, хоёр гэр бүлийн нийт 12 хүн өртсөн билээ.  

Энэ хоёр гэр бүлийн нэг нь болох дөрвөн хүүхэдтэй айлын аав, гурван хүүхэд, эмээ нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, биеийн 35-45 хувийн түлэгдэлтэй ээж нь 5 сартай хүүтэйгээ үлдээд байгаа юм. Тус гэр бүлийнхнээс авсан мэдээллээр ээж О.Цэнгэлийн биеийн байдал мөн сайнгүй, БНСУ-д сар гаруй хугацаанд эмчлэгдэх шаардлагатай байгаа. 

Харин нөгөө гэр бүл нь тавуулаа (50 гаруй насны эхнэр, нөхөр, хүү, бэр болон таван настай ач охин) зорчиж явсан бөгөөд тухайн үед эмээ, ач охины хамт газар дээрээ нас барж, үлдсэн гурван гишүүний биеийн байдал нь хүнд ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байсан билээ. 

Гэвч өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдөр бэр Н нь түлэгдэлтийн хүндрэлээ даалгүй нас барсныг эх сурвалж мэдээллээ. 

Одоо энэ гэр бүлийн гэрийн эзэн Б болон хүү Б нь үргэлжүүлэн эмчилгээ хийлгэж байгаа юм байна. 

Гүн эмгэнэл илэрхийлье...

 

Б-гийн гэр бүлд туслах хандивын данс: /ХААН банк 5920458946/ Б.Болортуяа (охин)

Жич: Дансны мэдээллийг https://www.facebook.com/bolor.ayut хаягаас авав.