Хакүхо М.Даваажаргал албан ёсоор Японы иргэн болж, үнэмлэхээ гардан авчээ
2020/08/18
Монгол Улсын иргэн, Сүмо бөхийн их аварга Хакүхо Японы иргэншил авсан талаарх мэдээлэл өнгөрсөн жилийн өдийд цахим орчинд тарж байсан билээ.
Ёкозүна Хакүхо Даваажаргал зодог тайлсны дараа өөрийн дэвжээг байгуулж, залуу бөхчүүдийг дасгалжуулахаар төлөвлөж ийм алхам хийсэн гэж тухайн үед бичиж байв. Шавь нараа бэлтгэхийн тулд заавал Япон улсын иргэн байх ёстой гэсэн Сүмо бөхийн холбооны дүрмийн дагуу ийм шийдвэр гаргасан юм.
Түүний албан ёсоор Япон улсын иргэн болж үнэмлэхээ гардан авсан зураг нэг жилийн дараа л цахим орчинд тарж эхэлжээ.
Өнгөрсөн жилийн зургадугаар сард Монголын эрх баригчид Даваажаргалын иргэншлээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авсан билээ.
АНУ-ын иргэн, Ёкозүна асан Мүсашимарү болон Монголын сүмоч Сэкивакэ Кёкүтэнхо нар өөрийн дэвжээг байгуулахын өмнө Японы иргэншил авч байжээ.
Зочин · 2020/08/18
Мөөеө аваргын нэг сайхан гайхамшигт хүү Япон улсын үндэсний бахархлын орой дээр заларч байна. Даваажаргалын маань дэргэд зэрэгцэх япон эр хэзээ гарахыг хэлэхэд нэн бэрх ээ. Энэ хүү Монголчуудаас 45 дахин олон хүнтэй, дэлхийн хамгийн хүчирхэг 7 орны нэг болсон орны түүхэнд "Монгол Улсад төрсөн, Монгол үндэстэн, Монгол улсын их аварга Ж.Мөнхбатын Даваажаргал - Хакухо Шо " гэж тэмдэглэгдэн үлдэнэ. Япон улс манайх шиг түүхээ цаг цагт тааруулаад хувиргаад байгүй байх аа. Даваажаргал гайхамшигийнхаа буянаар Монгол улс маань, Монгол үрс маань японы түүхэнд гайхагдаж явна шүү. Даваажаргал маань аргагүйн эрхэнд, Монгол хөвгүүдээ сумогийн толгойд зогсооё гэж л япон паспорттой болж байна. Энэ хүүг би л лав гайхамшигт хүү гэхээс өөр хэлэх үг байхгүй ээ. Болдогсон бол гарыг нь нэг чанга атгаад нэг үнсэх юмсан.
Зочин · 2020/08/18
Одоо яая гэхэв дээ. Ардчилсан гэгдэх энэ Монгол Улсад иргэд нь шударгаар хөдөлмөрлөөд хүн шиг амьдрарх боломж байхгүй ш дээ. Ардчиллын ноход шудрага ёсонд дургүй ард түмний олонхи тэдэнд дургүй ийм л байна
Түвдэн · 2020/08/18
Аа нохой
ХААГИЙ · 2020/08/18
Зөв өө зөв Монголд ирж их хурлын гишүүн болж муу хэлүүлж ад болж байхаар Монгол цус нь хаачихав Япон Монголын бүх талын гүүр болоод явж байсан нь дээр яахаа өөрөө мэднээ Агуу хүн шдээ
Зочин · 2020/08/18
Зочин · 2020/08/18
Ур.агч арслан тай аваач
Зочин · 2020/08/18
Тэнэг би “ урвалт” гэж хэлэх байна.