Ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулаагүй иргэд 2% хөнгөлөлт эдэлнэ
2020/08/20
Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу цар тахалтай холбогдуулж гаргасан хуулиар Монголбанк, Сангийн яамнаас ипотекийн 8 хувийн зээлтэй иргэдэд зээлийнхээ эргэн төлөлтийг 6 сарын хугацаанд хойшлуулах боломж олгосон билээ.
Зээлийн эргэн төлөлтөө хойшлуулахаар 38 мянган иргэний хүсэлтээ гарган энэ арга хэмжээнд хамрагдан тухайн иргэдийн 2 их наяд төгрөгийн зээлийн хугацаа аравдугаар сарын 1 хүртэл хойшлогдсон юм. Харин зээлийн төлөлтөө хэвийн горимоор буюу хугацаандаа төлж буй 34 мянган иргэн байгаа бөгөөд УИХ-аас гаргасан тогтоол, хуулийн дагуу гурван сарын хугацаанд 2 хувийн хүүгийн татаас олгохоор болсон. Энэ хөнгөлөлтөнд 34 мянган иргэн хамрагдана. Одоогоор Монголбанкнаас 2 хувийн хөнгөлөлт эдлэх иргэдийн тоон мэдээллийг нэгтэж, эцэслээд ажиллаж байгаа.
УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөж, төсвийн тодотголыг хийж дууссаны дараа Сангийн яамтай хамтраад 7 орчим тэрбум төгрөгийн хүүгийн татаасыг 34 мянган иргэнд олгоно гэж Монголбанкнаас мэдээлсэн юм.
Зочин · 2020/08/20