Нисэх онгоцны буудлын дунд ногооны аж ахуйтай эр
2020/08/21
Такао шито гэх япон эрийн гэр бүл 100 жилийн өмнөөс хүнсний ногоо тариалсаар өдийг хүрчээ. Түүний өвөг эцэг, аав гээд бүгдээрээ л фермер. Тэрбээр ч өөрсдийн удмын гол онцлог болсон энэ мэргэжлийг өвлөн авснаас гадна яг одоогийн байгаа газраа тэдний гэр бүл аж төрсөөр өдий 100 гаруй жилийг ардаа орхижээ.
Шитогийн аж төрдөг энэхүү фермийн эргэн тойроны тосгонд 30 гаруй айлууд аж төрдөг байсан ч цагийн эрхэнд нүүн шилжсээр тэднийх л үлджээ. Түүний энэ ферм Японы хамгийн томоороо хоёрт бичигдэх Нарита нисэх онгоцны буудлын яг тэг голд байрладаг.
Том том хөдөлгүүртэй нисэх онгоцнууд түүний толгой дээгүүр шахуу хөөрдөг учир газар доорх гарцаар ферм рүүгээ ордог байна. Такао өөрийн фермээ авч үлдэхийн тулд 20 гаруй жилийн турш энэ тэмцэлээ өрнүүлж байгаа бөгөөд түүний газрын худалдан авахын тулд 1.7 сая доллар санал болгосон ч үүнээс нь татгалзан удам дамжсан газраа хамгаалсаар байгаа аж.
хгх · 2020/08/21
Манайх бол эзнийг нь шууд буудаад булаагаад авна даа.