Өчигдөр шөнө Тайландын үндэсний баярт зориулсан мэргэжлийн муай тай боксчдын чансаа ахиулах халз тулаан болж Монголын зодоочид амжилттай оролцсон байна. Тодруулбал   Н.Бат-Эрдэнэ өрсөлдөгчөө тулааны 2-р үед хүнд цохилтоор, С.Мядагмаа нэгдүгээр үед, Б.Гантогтох 5 үе оноогоор хожиж чансаагаа ахиулсан байна. Улмаар Н.Бат-Эрдэнэ 4 сарын 28-нд WMC холбооны аваргын төлөө өрсөлдөх бол Б.Гантогтох 6 дугаар сард Азийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.  

 

 

А.Баярмаа