Урлаг соёлын байгууллагын 500 ажилтан тайван жагсаал хийнэ
2014/04/17
Маргааш 10 цагт урлаг, соёлын байгууллагад ажилладаг 500 уран бүтээлч Соёл, спорт, аялал жуулчлалын яамны гадна тайван жагсаал хийхээр төлөвлөөд байна. Учир салбар хариуцсан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл сайд болсноосоо хойш урлаг, соёлын хөгжил, дэвшил болон ажилчдын цалинг нэмэх асуудалд огт анхаараагүй юм.
Тэгвэл урлагийн ажилчид өнөөдөр улсынхаа нэрийг олон улс, тив, дэлхийн хэмжээнд гаргадаг ч ажлын нөхцөл хүнд, цалин бага хэвээр бөгөөд төрийн байгууллагуудаас хамгийн бага цалин авдаг байна. Тиймээс салбар хариуцсан сайдаа урлагийн соёлын салбарын хөгжилд анхаарал хандуулж, ажилчдын цалинг нэмэх ажлыг дорвитой хийхийг энэ удаагийн тайван жагсаалаар сануулах ажээ.
Бид энэхүү тайван жагсаалын талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа