Маргааш буюу 4 дүгээр сарын 19-ний 10.00-15.00 цагт ГХЯ-ны “Нээлттэй өдөрлөг” Чингисийн талбайд болно. Өдөрлөгийн үеэр:

•    Яамны газар нэгжүүд, Улаанбаатар дахь гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгнө.
•    Виз мэдүүлэх, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөөг Консулын газрынхан өгч, нотариатын үйлчилгээ үзүүлж, хилийн чанадад байгаа зарим ДТГ-тай иргэдийг  холбож өгнө.
•    Гадаад харилцааны төв архивын үзэсгэлэн гарч, архивтай холбоотой үйлчилгээ үзүүлнэ.
•    Дипломат ёслолын албанаас дипломат ёслолын талаар мэдээлэл өгнө.

.
Өдөрлөгийн талаар лавлах бол 51-262788 утсаар холбогдоно уу