Ярьснаасаа эсрэгээр кноп дарагчид ичиг ичиг
2014/04/17
Байнгын хорооны хуралдааны ирц бүрдэхгүй, УИХ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг шиг болсон нь өнөөгийн улс төрийн бодит төрх. Тиймээс Монгол улсын Ерөнхийлөгч давхар дээлийг тайлах хуулийн төслийг санаачлан УИХ-ын даргад өргөн барьсан нь өнгөрсөн оноос эхлэн “мода”-нд орсон. Зарим нэгэнд нь зол завшаан, заримд нь золгүй явдал мэт санагдах энэхүү хуулийн төслийг анхнаас нь дэмжсэн гишүүд бол Г.Баярсайхан, М.Батчимэг, Д.Ганбат, Ц.Баярсайхан, Ц.Цолмон нар. Тэд хуулийн төслийг уухайлан дэмжин байр сууриа илэрхийлж байсан цаг саяхан. Харин өчигдөр болсон УИХ-ын нэгдсэн хуралдааны санал хураалтын үеэр тэд хэлсэн, ярьснаасаа эсрэг үйлдэл хийж, хоёр нүүр гаргав.
Давхар дээлийг тайлах ёстой гэж хэлж байсан тэдний үгийг хамтдаа эргэн санацгаая.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Нэг минутын өмнө ч гэсэн энэ хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Манай сайд нар сайдын алба уу, гишүүний алба уу гэдгээ сонгож болохоор байгаа. Үнэхээр Ардчилалын төлөө яаж явдагаа харуулах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Монгол төр хамгийн томорсон үедээ ирсэн гэж бодож байна. Засгийн газарт 19 яам, 19 сайдтай энэ бол гурван сая хүн амтай Монгол улсад асар их тоо гэж би бодож байна. Есөн яамтай байхад л болно. Есөн яамтай ажиллаж байсан түүх бий. Мөн засаг төрд ажиллаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан садангаа төрд ажиллуулах зүйл ажиглагдаж байна. Монгол төр цомхон байх ёстой. Хууль батлагдан алх тогшсон мөчөөс л хэрэгжих хэрэгтэй. Энэ парламент Давхар дээлээс татгалзаж чадвал Монгол улсын төрийн төлөвшилд үнэтэй хувь нэмэр болох нь гарцаагүй юм.
УИХ-ын гишүүн М.Батчимэг: Энэ хуулийг УИХ ойрын өдрүүдэд хойшлуулалгүй хэлэлцэх шаардлагатай. Өнөөдөр сайд нар давхар дээлтэй, УИХ-ын гишүүн, сайдын ажлыг давхар хийж байгаа нь УИХ ч, Засгийн газар ч хариуцлагагүй байх гол үндэс болж байгаа. Дээрх нь суудлаа олохгүй бол доорх нь гүйдлээ олдоггүй гэдэг биз дээ. Хариуцлагагүй Засгийн удирдсан төрийн алба яаж хариуцлагатай ажиллах юм бэ. Тиймээс төрөө ухаалаг болгохыг хүсч байгаа бол УИХ өөрөөсөө энэ ажлыг эхлэх ёстой. Үлгэрлэх ёстой. Сайд нар давхар дээлээ тайлах цаг нь болсон. Иймээс хуулийг 2014 оноос хэрэгжүүлэхээр батлуулах ёстой. Төрийн ажил муудаад, байдал хүндрээд байгааг харсаар байж 2016 он хүртэл явуулж болохгүй. Энэ бол ганц миний байр суурь биш, хэн нэг хувь хүний эсрэг ажил ч биш, зарчмын шаардлага болчихоод байгааг олон хүн зөвшөөрч байна шүү дээ. УИХ-д надтай адил бодолтой хүмүүс цөөнгүй байгаа гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ц.Цолмон: Энэ оноос л хэрэгжүүлэх ёстой. 2014 оны долдугаар сараас хэрэгжүүлэх ёстой гэдэгт санал нэг байгаа. 2016 он болтол хүлээх шаардлага байхгүй. Эвслийн гишүүд ямар байр суурьтай байгааг мэдэхгүй юм. Миний хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гагцхүү хэрэгжих хугацаа нь 2016 он биш наана нь байх ёстой байх аа.
Ингэж ярьж байсан УИХ-ын эрхэм гишүүд өчигдөр ярьснаасаа эсрэг санал өгсөн байгаа юм. Доорхи зураг үүнийг гэрчилнэ.
Ярьсан хэлснээсээ өөр үйлдэл хийж байгаа гишүүдийн энэ үйлдлийн цаана хэн нэгнээс мөнгө, амлалт авсан байх гэсэн хардлагыг төрүүлж байна. Хэн тэдэнд дараагийн Засгийн газарт албан тушаал хэмээх “бялуунаас” хувь хүртээж, их хэмжээний мөнгө амласан бол гэдэг нь сонин?
“Давхар дээл”-ийг тайлах санал хураалтад сайд нарыг оролцуулахгүй байх асуудал яригдаж байсан ч хэрэгжсэнгүй. Ц.Баярсайхан гишүүн хүртэл санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдээд байсан ч албан бичгээ эргүүлэн татаж онигоо боллоо.
Ичих нүүрээ элгэндээ наасан улс төрчдийн тоо өчигдөр таваар нэмэгдсэн нь Монгол төрийн эмгэнэл юм. Харин ярьснаасаа буцаж хоёр нүүр гаргагчид ичиг ичиг...
А.Баярмаа
Зочин · 2014/04/21
эдэнд албан ту******л л байвал аав ээж амраг садан, ард түмэн бол бүүр хэрэггүй юм байна. ичээсэй. уг нь эд сая зоригтойгоор давхар дээлээ тайлахаар кноп дарсан бол үнэлэмж нь нэмэгдэх байлаа. тэхээр эд ирээдүйгээ биш өнөө маргаа****** аргацаасан улс гэдэг нь харагдлаа хөөрхий. ИЧИГ ИЧИГ ИЧИГ
Зочин · 2014/04/19
ҮХМЭЛ САЙТ
Зочин · 2014/04/19
Сэрлийн цэг нь хуруунийхаа үзүүр т яавсан юм байгаа биздээ АРД ТҮМЭН МИНЬ ИЙМ Л ХОЕР НҮҮРТЭЭ САРМАГЧИН ЛУГАА ХҮНЭНЦЭРИЙГ СОНГОХГҮЙ ЮМСАН
Зочин · 2014/04/19
ХОЕР НҮҮРТЭЭ ХҮНЭНЦЭРИЙГ ДАХИЖ ШАГАЙЛГАХГҮЙ ЮМСАН АРД ТҮМЭЭН
Зочин · 2014/04/18
эд 2016 онд сураггүй шүү боллоо батчимэг үнэн шудрага юм яриад лөайсан даа угаасаа 2 нүүртэй юм өайна ичиг ичиг
Зочин · 2014/04/18
мал мал бас дахин мал ВИ Ленин
Зочин · 2014/04/18
Үнэн нүүр төрхөө өөрсдөө илчилж өгсөн нь сайн хэрэг болжээ. та бүхэнд баярлалаа
Зочин · 2014/04/18
Batchimeg gishuuniig shudarga gej yostoi demjdeg bailaa......neree ****tlaa, itgel sevtuulee...Dahin hezee ch demjihgui. Busad n ch yaahav dee ugaaasaa 1000 nuurtei huurmag nuhduud, gaihaad baih yum alga
Зочин · 2014/04/18
erdene said gadaadad ailchilj bgaa ene uyd knop n yagaad daragdav!!!!!
Зочин · 2014/04/18
Батчимэг өөрийгөө аллаа
Зочин · 2014/04/18
Batchimeg gishvvnig sn shudraga hvn gej vneldeg blaa.harin bas neg ARVIN baije.Hvnii ereen dotroon gej.muu ulstai hamt bhaar iim bolchihdog bh daa.orovdoltoi yum.
Зочин · 2014/04/18
Батчимэгээ чи ямар их үнэмшилтэй шударга хүн болж жүжиглэж байваа. Би бүр дэмжээд мундаг байна гэж бодож байлаа
Зочин · 2014/04/18
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179
Зочин · 2014/04/18
бүгд л хуурамч хүмүүс байхгүй юу
Зочин · 2014/04/18
Давхар дээлэнд манцуйлагдах ту****** тэрхүү 2 дээлэндээ түүртэхийн хирээр тайлах, өмсөхийн алиныг нь сонгох боломжгүй болж буй 2 нүүр гаргагчдыг х******** хугацаа 2014.07.01 мөн. Албан ту******лд дулдуйдахаа больцгооё. Ардчиллын утгыг алдуулагчид аа.