Утаа багасгах зуух уу? Хүн ам багасгах зуух уу?
2013/04/08
Цэвэр агаар төслийн хүрээнд гэр хорооллын айлуудад утаагүй зуух тараан Улаанбаатар хотыг утаанаас салгах төсөл хэрэгжээд бараг 2 жилийн нүүр үзэж байна.
Анх гарч ирэхдээ ихээхэн сүржин нэр өгч гаднаас утаа бага ялгаруулдаг энэхүү зуухыг айл бүрт тавихыг сурталчилж байсан билээ. Харин энэ төсөл нь үнэхээр үр дүнгээ өгч байна уу үгүй юу гэдэг нь Улаанбаатарын утаа бэлхэн хэлнэ.
Утааг бууруулахаар оруулж ирсэн энэ зуух сүүлдээ хүний аминд хүрч, хүн амын тоо бууруулах зуу болоод байх шиг.
Энэ сарын 6-7нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суух Д.Бат-Очир гэдэг айлынд “Цэвэр агаар” төслийн “Илч” нэртэй утаагүй зуух гэнэт дэлбэрч гэрт байсан гурван хүн эмнэлэгт хүргэгджээ. Зуух дэлбэрэх үед гэрийн эзэн Д.Бат-Очир түүний 23 настай охин нар хүнд бэртсэн байна.
Харин зуух дэлбэрэх үед гаднаас орж ирсэн хүргэн нь зууханд цохиулан гадаа 2-3 метр орчим зайд шидэгдэж биеийн байдал нь маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас баржээ.
Бат Очир гуай өнгөрсөн оны 11 дүгээр сарын 23-нд “Цэвэр агаар” төслийн шугамаар утаагүй зуухыг 75 мянган төгрөгөөр худалдан авч байжээ. Тухайн үед түлш бага хэрэглэн дулаан ялгаруулж, утаа гаргадагггүй эдийн засгийн хэмнэлттэй зуух хэмээн сурталчилан зуухыг нийлүүлсэн байна.
Энэхүү хүний аминд хүрсэн Илч нэртэй зуухыг одоогоор хэдэн айлд суурилуулсан болохыг хэрэг гарсан хорооны хэсгийн ахлагчаас тодруулахад мэдэхгүй гэсэн хариулт өгчээ.
Энэ мэт хариуцлагагүй, аюулгүйн баталгаа байхгүй зуух хэрэглэснээс болж гэрийн эзэн биедээ зургаан оёдол тавиулж, биеийн ил хэсэг нь түлэгдсэн бол энэ айлын хүргэн тархины үйл ажиллагаа бүрэн алдагдсаны улмаас нас барсан гэдгийг эмч нар хэлсэн юм. Амиа алдсан залуугийн хувьд эхнэр нь удахгүй амаржих дөхсөн бөгөөд нэг охинтой байжээ.
Утаагүй гэх тодотголтой энэ зуухтай хэрэг өмнө нь ч энд тэнд гарч, дэлбэрсэн гэх мэдээлэл гарч байсан ч холбогдох газрынхан нь анхааралдаа авалгүй өдийг хүрснээс адаг сүүлд нь иргэдийн аминд хүрлээ.
Ер нь тэгээд татвар төлөгчдийн мөнгөөр үр ашиг гарахгүй байгаа энэ мэт баталгаагүй зуух гаднаас оруулж ирж байгаа нь нөгөө талаас ашиг хайсан компаниудын бизнесийг дэмжсэн л үйлдэл болж байна.
Үнэндээ утаагаа бууруулахын тулд энэ мэтээр хүн амаа бууруулаад байх шаардлага байгаа юм уу даа ....
С.Отгон
Зочин · 2013/04/09
MCS ийн хужаа бодлого
Зочин · 2013/04/09
mongo olj bvl hunii ami yamarch ungui boljee utaagui tulsh baidag bolhoos utaa gargadagui zuuh gej yu bdg yum ard iregdiig huuraad ene lalariin zuuh bnalee haldagch ugui yum bnalee shdee
Зочин · 2013/04/09
Aimshigtai.ene zawaan zuuhaar gal tulhes aij bn.Manaih sayhan jahn buudsan.hanan piishn tsuuraad tupinuud n nasha sugarsan.MONGOLCHUUD BIDEND AMID YWAH BATALGAA UNEHEER ALGA!!!!!!!!!!!!! ene zuuhiig boliod huuchin huraalgasan piishingee butsaaj awmaar bn.salan neg bga hun bnu?