King Tug Н.Төгсцогтын гараас мултарсан өмнөх өрсөлдөгч нь хэн байв?
2020/09/18
Манай улсын урдаа барьдаг цөөхөн хэдэн боксчдын нэг Төгсцогтын ээлжит ширүүн тулаан 2-хон хоногийн дараа болох гэж байна. Тэрээр энэ удаа өмнө нь нэг ч ялагдал хүлээж үзээгүй Кобиа Брийди гэх Барбадос улсын тамирчинтай халз тулахаар болжээ.
Уг нь Мексикийн боксчин Эдуардо Рамирестэй оноолт таарсан ч харамсалтай нь тэрээр тэмцээндээ орохоос өмнө корана вируст өртжээ. Гэвч түүний хувьд энэ нь манай тамирчин Төгсөөтэй тулалдсанаас илүү дээр байж ч болох юм. Учир нь WBC холбооноос боксчдын шинэ чансааг зарлахад 57,2 кг жингийн чансааг манай Н.Төгсцогт манлайлж, нэгдүгээрт бичигджээ. Түүнтэй өрсөлдөх байсан Э.Рамирес дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн байна.
Харин одоогоор бидэнд чангахан өрсөлдөгч таараад байгаа билээ. Манай тамирчин Төгсөө энэ тулаандаа заавал ялах хэрэгтэй. Монголчууд бид ч монгол хүүгээ дэмжих хэрэгтэй. Уншигч та бүхэн тэрхүү гал гарсан ширүүн тулааныг 9-р сарын 20-нд 09:00 цагаас Юнивишнийн Unilive 88-р сувгаар эсвэл LookTV-ээр шууд дамжуулан үзээрэй.