Үйлчлүүлэгчээ хүчиндсэн таксины жолоочийг эрэн сурвалжилж байна
2020/09/22
Охид, бүсгүйчүүддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү мэдээллийг хүргэж байна. Учир юу гэвэл 2020 оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнийн 04.00 цагийн орчимд таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйг бусадтай бүлэглэн хүчирхийлж, дээрэмдсэн хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллагад дуудлага иржээ.
Хэргийг тодруулбал, “Сансар орчмоос такси бариад явах замд хоёр залуу намайг авч яваад хүчирхийлж, гар утас дээрэмдчихлээ” гэсэн дуудлагыг хохирогч бүсгүй өөрөө цагдаагийн байгууллагад өгчээ.
Дуудлагын дагуу шуурхай албаны эргүүлийн ажилтнууд шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн газраас эд мөрийн баримтаар шар айраг болон цэвэр усны сав, хэрэглэсэн бэлгэвч зэргийг хураан авч, хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.