Хотын захиргаа Яармаг руу нүүхтэй холбогдуулан зам хаана
2020/10/01
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг Хан-Уул, Яармаг шинэ дэд төвд шилжүүлэн байршуулах болсонтой холбогдуулан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 1,7 км авто замын барилгын ажлын хүрээнд Нүхтийн замаас Хан-Уул дүүргийн 4-р хорооны нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м, Наадамчдын гудамжнаас Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хүртэлх 280 у/м авто замыг өнөөдрөөс эхлэн хаалаа.
Дээрх хэсгийн замыг аравдугаар сарын 1-11-ний өдрийг хүртлэх хугацаанд хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон өнгө хучилтын ажлыг хийх тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн тус хугацаанд зураглалын дагуу түр замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
МАН-ын тансаглал · 2020/10/01
Ардын намын хулгайчууд Баянхошууг утаатай өмхий гэж голсон байна..