Н.Удвал сайд аа, цагаан халаатаа улаанаар соль
2013/04/09
Эрүүл мэндийн салбарт үйлдэгдэж байгаа “гэмт хэрэг” хэрээс хэтэрлээ. Эмчийн тангараг өргөж, цасан цагаан халаат нөмөрдөг энхийн ажилчид, үхлийн “манаач” болж хувирсаар байна.
Тодруулбал, өнгөрсөн сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харьяа 401 дүгээр ангиас эрүүл мэндийн хувьд хүндэрсэн таван ялтан “Шастины нэрэмжит III” эмнэлэг рүү шилжсэн байдаг.
Харин тэдний дунд эв эрүүл атлаа, эмчээр батлуулсан үхлийн “тийз”-тэй сэжигтэн багтсан талаар өнгөрсөн сард хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж байсан.
Тодруулбал, хэрцгийгээр хүчингийн хэрэг үйлдсэн Л.Батмөнх элэгний С вирүстэй, үхэхэд өнөө маргааш дутаад буй мэтээр эмнэлэгт шилжиж, эмчилгээ хийлгэж эхэлсэн байдаг.
Харин тухайн үед түүнд эмчилгээ хийж байсан их эмч Ш.Өнөржаргал түүний шинжилгээний хариуг эрүүл байгааг хараад ихэд гайхсан аж. Тиймээс их эмч түүний өвчний түүхийг төв сервер рүү орж харснаар түүний мэдээллийг хэн нэгэн засаад буйг анзаарч холбогдох газарт хэл хүргэсэн юм.
Үүний дагуу дээрх хэрэг нь Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгагдаж байна. Шалгалтын явцад Л.Батмөнх нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүнд гэмт хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтын ажилд санаатайгаар саад учруулсан, Баянгол дүүргийн III эмнэлгийн Стратеги, төлөвлөлтийн орлогч дарга, өөрийнхөө төрсөн эгч Л.Баярцэцэгээр тус эмнэлгийн компьютерийн мэдээллийн санд нэвтэрч, Л.Батмөнхийн шинжилгээний хариуг өөрчилсөн хэргээр ял үүрэх болоод байна.
Түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2, 226 дугаар зүйлийн 226.2-т зааснаар буюу Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Шүүн таслах үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэг бүлгүүдийн тодорхой заалтаар шийтгүүлэх аж.
Энэ мэт эмч нар цагаан халаатны завсраар нуугдаж, эмч нэрийг эрэмдэглэж байна.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт II амаржих газарт хэвийн төрсөн эхийн эхэсийг нь гаргаж авах гэж байгаад савыг татаад гаргачихсан дэндүү аймшигтай хэрэг гарсан.
Үүгээр ч зогсохгүй, энэ үйлдлийнхээ дараа эм тариа нэхэж, хэнэг ч үгүй дахиад хүүхэдтэй болох боломжгүй хэмээн хэлсэн байх юм. Энэ чинь аллагаас илүүтэй аймшигтай хэрэг биш үү, сайд аа.
Эмчийн буруугаас болж үр удамгүй хоцорч буй өрх үүгээр ч зогсохгүй гэдгийг олон хүн хэлнэ. Иргэд эрүүл мэндийн салбараас болж ийнхүү хохирсоор байх аваас эмнэлэг гэх нэрээ эмгэнэл хэмээн солиод цагаан халаатаа улаан болговол зохилтой биз ээ.
Б.Ширнэн
Зочин · 2013/04/25
энэ Удв**** ийг яах гэж ернь сонгосийн сонгосон хүмүүс нь үнэхээр ***************** сонгочоод одоо бачрлах ч биш уйлах ч биш байгаа даа. ахиж энэ авгайг улс төрд байхыг хармааргүй байна
Зочин · 2013/04/10
Эрүүл Мэндийн Яам-Энхбаярыг Хамгаалах Яам шүү дээ үнэн хэрэгтээ. Удвал сайд энхбаяраас долоон дор үхлүүт, өнөө маргаашгүй хагалгаанд орох байсан хоёр хоригдлыг 2 дугаар эмлэгээс хорих анги руу нь хөөж явуулаад бараг эрүүл шахуу Энхбаярыг хоёр дугаар эмлэгт хэвтүүлж байгаа юм. Лалар гэхээс өөр юу гэхэв дээ удвал сайдаа
Зочин · 2013/04/10
yag zohij b.na. ulaan haladtai bolgo doo
Галаа · 2013/04/10
Ер нь болж байгаа юм байна уу таминь ээ
Зочин · 2013/04/10
zuv zuv ene eruul mendiin salbar ers shinechilel hiihgui bol arail hetertsen salbar