МАХН-МҮАН-ын дотоод зөрчил Д.Батцогтыг бие даагч гишүүн болгоход хүргэв
2014/04/20
МАХН-МҮАН хэмээх хоёр нам 2012 оны сонгуулиар эвсэж нэгдэн овоо хэдэн суудал авч, бүлэг байгуулах хэмжээнд хүрсэн. Тэгвэл энэ эвслийнхэн анхнаасаа л түнжин муутай байсан ч Н.Энхбаярыгаа бодоод “муудаагүй ээ, сэтгүүлчид та бүхэн л муудалцуулаад байна” хэмээн мэдэгдсээр ирсэн. Дотооддоо маргаантай байсан болохоор УИХ-аар хэлэлцэх бүх асуудалд бөөрөнхий хандсаар өнөөдрийг хүрсэн.
Энэ хугацаанд бүлгийн дотоод маргаан хэрээс хэтэрсэн гэдэг нь нууц биш. Өөрөөр хэлбэл бүлэг дотроо МАХН-МҮАНамаараа талцдаг болсон бөгөөд сүүлдээ энэ хагарал нь хэдэн биенээ үзэхгүй болтлоо үзэн ядахад хүрсэн гэдэг.
Үүнийг батлах гэсэн мэт УИХ-ын гишүүн Д.Батцогт бүлгээсээ гарахаа мэдэгдээд байгаа. Тэрбээр энэ долоо хоногт бүлгээс гарах албан ёсны хүсэлтээ өгнө. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр бүлгийн хуралдаанд бие даасан гишүүн болж, бүлгээс гарна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Д.Батцогт гишүүн “Бүлгээс гарах олон шалтгаан байгаа, олон юм яримааргүй байна” гэж мэдэгдснээс үзэхэд түүний хоёр жилийн бухимдал ингэж нэг тэсэрч байгаа бололтой юм.
Ядаж байхад энэ цаг үед эвслийг бүрдүүлэгч МАХН-ын “эцэг” Н.Энхбаяр, МҮАН-ын М.Энхсайхан нар УИХ дахь гишүүдээ удирдаж чадахаа больсон. Тэгэхээр энэ нь эвслийн бүлгийн ирээдүй хаашаа ч хазайж магадгүй байгаа. Энэ цаг үед Засгийн газрын 19 гишүүний 16 нь давхар дээлээ тайлах болсон нь бүлгийн гишүүдийн маргааныг бүр ч дэвэргээд байгаа. Өөрөөр хэлбэл энэ асуудалд бүлгийн гишүүд өөр өөр байр суурьтай байгаа бөгөөд Ч.Улаан, Ц.Цолмон Н.Батцэрэг, М.Сономпил, З.Баянсэлэнгэ нар Н.Алтанхуягтай одоогийнх шигээ хүзүү сээрээрээ холбоотой байх нь дээр гэж үзэж байгаа. Харин дараагийн Засгийн газрыг тэргүүлэх магадлал өндөр байгаа “Женко” Х.Баттулгатай О.Баасанхүү, Л.Цог, нар сүжирч байгаа. Бүлгийн энэхүү зөрчилдөөнтэй байр суурь, чадваргүй, туршлагагүй улс төрчдийн нэгдэл болсон “Шударга ёс” эвслийн бүлгийн нэр хүндийг унагасаар ирсэн. Тэгэхээр намын нэр хүнд унахаас өмнө Д.Батцогт гишүүний хувьд 2016 оны сонгуульд нэр дэвшихээ бодон нэр хүнд цэвэр байхыг хичээж байгаа нь бүлгээс гарах үндэслэл нэг болж байна. Бүлгээс гарч байгаа дараагийн үндэслэл нь дараагийн Засгийн газрыг тэргүүлэх магадлал өндөр Х.Баттулга түүнд сайдын суудал амлаж, өөрийг нь дэмжих ажлыг даалгасан гэх мэдээлэл байгаа. Хэрвээ энэ яриа үнэн бол Д.Батцогт бүлгээсээ гарна гэж “айлгаж” байгаад бүлгээрээ давхар дээл тайлах асуудлыг дэмжүүлэх юм.
НББСШУ-ы байнгын хорооны даргаар ажиллаж эхлээд байгаа харьцангуй нэр цэвэр Д.Батцогт үгэндээ эзэн болж, хариуцлагатай байхаа хэлсэн. Тэгэхээр сайдын суудал уу? Бүлгийн дотоод маргалдаан тартагтаа тулсан уу? Гэдгийг одоо харах л үлдээд байна.
Т.Энгүүн
Зочин · 2014/04/21
Àìëàëò íýõýõ õîëáîî íü ÿàñàí âý ººðººñ íü íýõýõ õîëáîîã áàéãóóëíà. Òýãýæ ÓÈÕ-*ûí ãèø¿¿í áîëæ áàÿæàõààñ.
urvagch ymda · 2014/04/21
chuulgan deer yu helj bgaaga haraad bhd ene hun huntei hamtarch ajilah bag bolood ajilah hun bishdegee.Bie daagch bgaad ***ntaaj hiih sanaatail bga biz uuruul ih ideh 1 conopoor ihiig ideh geed bga bizdee chaavaas
Зочин · 2014/04/21
BATTSOGT SHUDARGA ZALUU. AMJILT KHUSIYE>
Зочин · 2014/04/21
BATTSOGT SHUDARGA ZALUU. AMJILT KHUSIYE>
Зочин · 2014/04/21
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Baga nasnii huuhedtei aild:Salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
Зочин · 2014/04/21
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Baga nasnii huuhedtei aild:Salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag