Лос Анжейлес Лейкерс баг 17 дахь аваргаа авлаа
2020/10/12
Хойд Америкийн сагсан бөмбөгийн үндэсний лигийн финалын цувралын зургаа дахь тоглолт өнөөдөр боллоо. Тоглолт эхнээсээ Лейкерсийн давамгайлал дор явагдаж, хамгаалалт, довтолгоо нь нягт сайн байв.
Харин Миами Хит багийн лидер Жимми Батлер тун тааруу тоглолтыг эхлүүлсэн юм. Тав дахь тоглолтод Энтони Дэвис шагайгаа хазгай гишгэж, зургаа дахь тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байсан ч эргэн ирж, 19 оноо, 15 с.б.а гүйцэтгэсэн. Мөн цувралын эхний тоглолтод бэртсэн Миами Хитийн Горан Драгич эргэн ирсэн юм.
Өнөөдрийн тоглолтод Леброн Жеймс гурван аравт гүйцэтгэж, КСП 17 оноо, Грийн 11 оноо, сэлгээнээс Рондо 19 оноо авч багаа Ларри О"Брайний цомыг өргөхөд том тус хүргэлээ.
Мөн Ражон Рондо Бостон Селтикс болон Лос Анжейлес Лейкерс багтай аваргын цом хүртсэн анхны тоглогч боллоо.