Р.Эмүжин: Аваргын 3үрх Yхэж байна гэхээр ай мөн ядуу хорвоо шүү
2020/10/13
За манай энэ цэцгэнд төөрсөн эрвээхэй, циркт бүдэрсэн аварга болсон шүү дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр Улсын циркийн байшинд улгүй шороодож, ухаангүй дурлачихаад яваа их аварга инээдтэй бөгөөд эмгэнэлтэй харагдаж байна.
Мань эрд Улсын циркийн байшин улсын нэр гаргадаг энэ урлагаас илүү, угтаа өөрийнх нь нэр нүүрээс илүү үнэтэй байж дээ. Ингээд бодохоор мөн ч ядуу байгаа юм шүү. Хүүхэд шуугиж, циркчид сургуулилт хийж, үе үе гаднын цирк ирж инээд хөөр бэлэглэдэг байсан Улсын циркийг Д.Дагвадорж 2007 онд менежмэнтийн хувьчлал нэрээр өөрийн болгосноос хойш Монголын циркчид гудамжинд гарч, морь чоно гээд сургуультай амьтад нь орох оронгүй үрэгдэж, залуу үеийнхнийг бэлтгэн гаргадаг Циркийн сургууль шороотой асар, шорон шиг пудвол хэсээд явж байдаг болсон. Харин нөгөө циркийн дугуй байшин маань уушийн газар, засвар, машин тэрэгний чимэг гоёо зардаг хар зах болов. Хамгийн сонин нь 13 жилийн турш Улсын циркийн байрыг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй, менежмэнтийн хувьчлалын хууль дүрмийг зөрчсөн хэрнээ манай ялгуусан хүчит их аварга байшинг нь буцаагаад өгчихнө гэхээр л хамаг зүрх зориг нь үхээд яваа хүн гээд болохоор ээ мөн шалихгүй хорвоо, ялихгүй их шунал юм.
За тэгээд Аса аварга хаана юу ч хандивлаж туслаад нэмэргүй, бүхэл бүтэн урлаг сөнөөн байж байшинг нь түрээслүүлж олсон мөнгөнөөсөө л хялайлгаж байгаа нь тэр шүү дээ. Улсынхаа нэрийг арлын Японд гаргалаа гээд ужиг шагнал, урт амбиц нэхээд явдаг бол Улсын циркийнхэн дэлхийд дээлтэй Монголынхоо нэрийг өөрөөс чинь илүү гаргаж, өнөө ч дуудуулсаар яваа шүү. Адилдаа адил, авсан шунасан нь харин энэ хүн. О.Магнайгаас эхлээд одооны даргаар нь удаалаад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан Аса аваргаас байшингаа авч циркчдэд өгөх гээд бардаггүй дээ. Энэ их аварга тэр дугуй байшинд ингэтлээ шунаж, тэгтлээ хүнээ алдах гэж байдагаа бас. За үүнийг хамгийн ойлгомжтой үгээр бол шууд дээрэм гэдэг юм. Монгол түмэн харсаар байгаад урдаа барьдаг циркчидээ, Улсын циркийн байшинтайгаа, урлаг соёлын бүхэл бүтэн нэг төрөлтэй хамт энэ хүнд дээрэмдүүлж байна. Одоо цагт олны нүдэн дээр ингэж ил цагаан дээрэм хийчихээд инээгээд явж байдаг ичгүүргүй хүнийг юу гэх вэ? Ганц байшин, газар хоёрт нь аль хэдийнэ өвдөг шороодож, өчиг тавьчихаад байгаа хэрнээ домогт их аварга гэхээр дороо дэвхцээд явахыг яана.
Бод доо, 13 жил…нэгэн үеийн хүүхдүүд циркгүй өсч, циркийн урлагийг танилгүй өндийж байна. Цирк ирэхгүй, Аса аварга залгичихсан гэж тэдэндээ зүгээр л шулуухан хэлчихэж байхаас даа. Аса аварга гэж хэн юм бэ гэж тэд лав асууна. Цадахаа мэддэггүй мангас гэх юм уу, хаашаа юм?
Р.Эмүжин
Зочин · 2020/10/20
Тэгжээ
хувалз · 2020/10/19
Урлаг, Соёл гэсэн хоёр танхимтай "АРД" нэртэй сайхан кино театр 9 - 22 цагуудад дүүрэн хүнтэй байдагсан. Бас л "мээнжмээнтийн" хувьчлал нэрээр Со гэж сэгсэлзсэн нөхөр аваад банкинд түрээслээд олон жил боллоо. Овоо ч мөнгө олсон доо. Одоо ард түмэндээ өгчих л дөө. Бурхан үзэг. Буян чинь дэлгэр.
zochin · 2020/10/17
albaar nuraaj suitgej bna, mongoliin maan ganch Chirkiig !!!, ene ger bul ich sonin chachin ail ,yaaj ingej odor chonog ongoroodog um bol !!!
Tamiin togoond chanagdahaasaa emne bairiig eg!!!! · 2020/10/16
CHirkiig odoo hyraaj abch ter chirkchidiig ni oroh bairtai bolgoj Mongol ylas chirkiin jujigchiddeen zeb handaj olon ylsad yraldaan temzeend ni zeb menejmenteer yabyylaj baibal zygeer baih ygaasaa ene baisan chini chirkiin zoriulaltaar barigdsang medne!Dabgadorj ard olonii hyselteer ter baisingaa byzaaj eg?Hereb egehgyi bol ardiin haraal hyrch tamiin togoond chanagdana syy!!!
Зочин · 2020/10/14
Менжемэнтийн хувьчилал гэдэг чинь зориулалтаар нь ашиглахыг хэлдэг байх шүү.Өвөрхангайн Сугар ТӨХ-ны дарга байхдаа Аса-д долигоносон хэрэг явдал болжээ
Энхт · 2020/10/14
энэ хүн монголд юу хийсэн юм бол би мэдэхгүй байна их л баян,их л онгироо хүн гэсэн циркийн байшингаа буцаагаад бэлэг болгоод циркчдээ өгчих байлгүй дээ та нар яараад сайн хүнийг хэтэрхий хэлээд байх юм даа
Zochin · 2020/10/13
Asa avraga mongold olon avgai solison hvvhed unchrvvlsen l ajiltai bas ih darvalzanaa uls turjij.Ene mamaas tsirkiig av
yu ve · 2020/10/13
gichii hulsniii bicheeech banzal rahivhin emujin geh avgai chi myyy zgr hol ochij hutsaarai
Зочин · 2020/10/13
Энэ сагсуу ойворгон хүүхдээс циркийг шалавхан салгаж авах хэрэгтэй...
Abia · 2020/10/13
Azid terguulj. Delhiid guravt jagsdag tsirkee avarya gebel tsirkiin barilgaa butsaagaad abcih Hurelsuh ee. ASaGedeg gants sarmagchintai tsirk l bna odoo
zochin · 2020/10/13
huvichilsan humuustei n ch hariutslaga tootsoh heregtei,medeej boon huvildaan bgaa
Zochin · 2020/10/13
ТӨР ГЭЖ БАЙГАА ТИЙМ БОЛОХООР ЦИРКЭЭ БУЦААЖ АВЧ ЗОРИУЛАЛТААР НЬ АШИГЛА ДАГВАДОРЖ ГЭЖ ХҮН ЯГ МОНГОЛ УЛС ДАА ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСАН ЮМ БЭ. ТӨР НЬ Ч , ДАГВАДОРЖ ГЭЖ ИРГЭН ТА ИРГЭДЭЭСЭЭ ИЧИЖ АМЬДАР