МАН 14 аймаг, 8 дүүрэгт ялалт байгуулжээ
2020/10/16
Орон нутгийн сонгууль буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн урьдчилсан дүн гарлаа.
Нийт дүнгээр МАН 14 аймаг, 8 дүүрэгт, АН 7 аймаг, Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулж, олонхи болжээ.
Тодруулбал, МАН Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймагт, АН Булган, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймагт ялалт байгуулсан юм. Нийслэлийн дүүргийн ИТХ-ын 291 суудлаас МАН 201, АН 75, ХҮН 10, МАХН 1, Монголын Ногоон нам 1, бие даагч 2 суудал тус тус авчээ.
Зочин · 2020/10/16
АН мөнгө их тараасан гэсэн хаагуур тараасан юм болдоо