Ногоон өнгө бол орчин үеийн залуусын сонголт. Эко амьдралын хэв маяг, ногоон зүйлс трэнд болж байгаа энэ үед олны танил эрхмүүдийн ногоон сонголтыг танд хүргэж байна.

Хулан Нэмэхбаяр: Миний хэрэглэдэг зүйлс тийм ч үнэтэй биш. Байнга хэрэглэгдэж, надад үнэхээр хэрэг болж байгаа л бол үнэтэй худалдаж авсан зүйлээс илүү үнэ цэнтэй.

Ном: Амьдралын минь нэг жилийн түүх, дурсамжийг өгүүлэх энэ номоо сэтгэл зүрхээ шингээж өөрөө бичсэн учраас хайртай байдаг. 2018 онд анх хэвлэлтээс аваад маш их догдолж баярлаж байснаа санаж байна. 52 долоо хоногийн турш, 7 хоног бүр нэг зүйл туршиж үзээд тэр тухайгаа бичсэн юм. Миний номыг уншсан хүн шинэ зүйл туршиж үзсэнээрээ өөрийгөө олох, зорилгоо тодорхойлоход нь тус нэмэр болоосой гэж хүсэж номоо бичсэн. Номынхоо хавтас дээр “Амьдралын охь шимийг хүртэж яваарай” гэж бичээд бусдад бэлэглэх дуртай.

Тэмдэглэлийн дэвтэр: Хятадаас авч байсан энэ дэвтэр маань маш нандин дурсамжийг агуулдаг. Учир нь энэ дэвтрийг арван жилээсээ хойш нөхөрлөсөн 5 найз охин дундаа хөтөлдөг юм. Бид энэ дэвтэртээ амьдралынхаа мартагдашгүй сайхан мөчүүд, тухайн үеийн сэтгэл хөдлөл, бие биедээ хэлэх үгсээ бичиж үлдээдэг. Олон жилийн дараа ч бидний хувьд хамгийн үнэ цэнтэй хэвээрээ байх тийм л нандин зүйл. Магадгүй хүүхдүүд маань уншаад ээжүүд маань ингэж нөхөрлөдөг байжээ гээд өвлөгдөж үлдэх байх гэж бодож байна.

Дээл: Надад байгаа ганц дээл. Энгийн хэрнээ яг ийм үндэснийхээ хэв загварыг шингээсэн дээлтэй болох юмсан гэж хүсэж хийлгэсэн. Дээлээ хийлгэхдээ зориудаар нударгатай, халаастай хийлгэсэн л дээ. Мэдээж энэ нь зөвхөн баяраар өмсөх биш, өдөр тутамдаа байнга дээлээ өмсөх гэсэн хүсэлтэй маань холбоотой. Өдөр бүр биш юмаа гэхэд энгийн нэг өдөр дээлээ өмсөөд алхах дуртай.

Дугаар: Анх Юнител байгуулагдаж байхад авсан, өөрийхөө хувьд үнэ цэнтэй дугаараа аав маань надад бэлэглэсэн. Аавыг өгөх үед дугаар маань урьдчилсан төлбөрт байсан л даа. Би хэдэн жил тэр хэвээр нь барьж байгаад шилжүүлээд дараа төлбөрт болгочихсон. Миний хувьд хэрэглээ талаасаа таарч байвал ижил тоотой байх зэрэг дугаарын үзэмж чухал биш санагддаг.  Мэдээж хэрэг Юнителийн дараа төлбөрт дугаар маань багцад дагалдах эрхүүд, датагаараа хамгийн таатай хэрэглээг надад мэдрүүлдэг.

Цамц: Гүмүдаг ажиллуулж байх үедээ би хамтарч ажилладаг загвар зохион бүтээгчдийнхээ хамгийн анхны бүтээлүүдээс өөртөө авах дуртай байсан. Хожим маш алдартай дизайнер болсных нь дараа анхны бүтээл нь надад байгаа гэдэг гоё мэдрэмжийг авахыг хүсдэг гэхүү дээ. Энэ цамц маань яг тэгэж бодож авсан цамц. Мэдээж энэ цамцаа маш дуртайгаар өмсдөг.

Ч. Цэнгүүн: Өөрийнхөө хэмжээнд хийж чадах, байгаль орчинд ээлтэй зөв үйлдэл маань надад кайфтай байдаг

Пиджак: Энэ пиджак маань надад байдаг цөөхөн ногоон хувцаснуудын нэг. Ер нь өөрийгөө ажиглаад байхад захиалж оёулсан хувцаснууддаа ногоон өнгийг сонгодог юм байна. Би гоёлын костюм гэхээсээ илүүтэйгээр энгийн, өдөр тутамдаа өмсөж болох пиджаканд дуртай.

Пальто: Миний энэ пальто Кадр брэндийнх. 2016 онд Авьяаслаг Монголчууд шоунд оролцож байхдаа Кадртай анх танилцаж хувцас хийлгэж байсан. Энэ пальтог Кадр төрсөн өдрөөр маань бэлэглэсэн. Миний хувьд үнэ цэнэтэй бэлэг.

Аяга: Надад байгаа ногоон зүйл гэхээр энэ аягаа аваад ирсэн. Гэхдээ байнга авч явдаг аяга маань арай өөр л дөө. Аягаа бариад кофе шоп ороод өөрийнхөө аяганд кофегоо хийлгээд уучихдаг. Ер  нь пластик савлагаа, нэг удаагийн хэрэглээнээс аль болох татгалзахыг боддог. Өөрийнхөө хэмжээнд хийж чадах, байгаль орчинд ээлтэй зөв үйлдэл маань надад кайфтай байдаг гэх үү дээ.

Дугаар: 5 жил барьж байгаа Юнителийн дараа төлбөрт дугаар. Анх дугаараа авч байх үед дата хэрэглээ маань эрс ихэсч байсан үе л дээ. Тийм учраас хэрэглээгээ бодоод хамгийн олон төрлийн сонголттой дататай учраас Юнителийн дугаар авч байсан.

Гадаад пасспорт: Гадаад пасспортоо харахаар шууд л аялал санаанд орж байна. Аялал надад сонирхолтой олон зүйлийг мэдрүүлдэг. Би циркийнхээ ажлаар гадаадын орнууд руу их явдаг байсан л даа. 12, 13 орноор аялаж, ажиллаж байсан. Аялал бүрээс ямар нэгэн зүйл сурч, давтагдашгүй өөр өөр мэдрэмж авдаг. Аялаж байсан орнуудаас Тайвань миний сэтгэлд хамгийн тод бөгөөд дурсамж дүүрэн үлдсэн байна. Хүүхэд байсан учраас тэр байх л даа. Заавал гадаадын орнууд гэлтгүй Монгол орноороо ч аялах дуртай.

 

Б.Ариунболд (Або): Кофе уух мэдрэмжийг маш халуунд хүйтэн салхи сэвэлзэх тийм мэдрэмжтэй зүйрлэнэ

Халуунаа барьдаг аяга: Өглөө босонгуутаа нүүрээ угаахаасаа ч өмнө кофегоо чанадаг. Тэгээд гэрээсээ гарахдаа энэ аягандаа кофегоо хийгээд гардаг даа. Өдөр кофе бас ууна. Орой ч гэсэн уудаг. Заримдаа бүүр орой болсон үед  кофе уувал нойр хүрэхгүй байх гээд ууж чаддаггүй. Тэр үедээ маргааш хурдан болоосой кофегоо уух юмсан гэж боддог. Кофе тэгээд гоё л доо. Үнэр нь амт нь уусны дараах мэдрэмж гээд л. Би кофе уух мэдрэмжийг маш халуунд хүйтэн салхи сэвэлзэх тийм мэдрэмжтэй зүйрлэнэ.

Цацруулагчтай ханцуйвч: Сүүлийн 3 жилийн турш дугуй унаж байгаа. Дизайнер хүмүүсийн ажлыг мэдэх байх дөө. Үргэлж орой үдэж харанхуй болтол сууж ажилладаг. Ажлаа тараад дугуйгаа унаад явахад энэ ханцуйвч хэрэг болдог. Энэ ханцуйвчаа зүүгээд явахад аюулгүй байдал талаасаа хэрэгтэй. Дээр нь хүмүүс хүргэлтийн үйлчилгээний хүмүүстэй андуурдаг. Тэр нь бас хөгжилтэй гоё санагддаг.

Юнителийн дараа төлбөрт дугаар: Энэ дугаар 2011 онд Юнителд ажилд орох үед компаниас өгсөн дугаар л даа. Одоо өөр газар ажилладаг ч дугаараа барьсаар л байгаа. Юнителд ажиллахаасаа өмнө ч Юнителийн дараа төлбөрт дугаар барьдаг байсан. 11 жил Юнителийн дараа төлбөрт дугаар барьж байна.  Би дугаарын тоонд нь ач холбогдол өгдөггүй. Хэрэглээ нь илүү чухал санагддаг.

Пянз: Энэ пянз бэлгэнд ирсэн хоёр дахь пянз. Анх пянз бэлгэнд аваад сонсоод л дурласан. Дуугаралт нь илүү амьд, шал өөр сонсогддог юм билээ. Пянз тавиад кофе ууж суух мэдрэмж бас л тачаангуй шүү.

Hard: Hard-ний тухай ярих гунигтай л даа /инээв/ Сүүлийн 4, 5 жилийн ажлууд, зураг гээд хувийн болон хувьсгалын бүх зүйлсээ хадгалсан hard-аа алга болгоод маш хэцүү байсан. Дизайнер хүний хувьд hard бол “зүрх” нь байдаг.. Цүнхнээсээ хэзээ ч салгадаггүй, яалтчгүй өдөр тутмын хэрэглээ л дээ.