У.Хүрэлсүх: Ш.Батхүүгийн хөрөнгийг шилжүүлэн авсан,"Эрдэнэт" үйлдвэр 100 хувь улсын мэдэлд байна
2020/10/17
УИХ-ын чуулганаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Бид дөрвөн их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн тодотгол баталсан. Энэ нь хойч үеэсээ зөвшөөрөлгүйгээр мөнгө дээрэмдэж байна гэсэн үг. Зээл тусламжаар баяжсан орон байхгүй. Төсвийн орлогыг нэмэх боломж бол Оюутолгой. Тэдэнтэй хэлэлцээний ширээний ард суух эрхтэй хүн нь Ерөнхий сайд. Тус компани манай баялагийг хүртэж байгаа атлаа АМНАТ-т таван хувийн татвар төлдөг. Эрдэнэт 16 хувийг төлж байна. Энэ мэт засах зүйл их байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь улсын төсөвтэй мөн холбоотой. 49 хувь хаана яваа вэ. УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлд 49 хувийг яаралтай эрүүлэн авна гэж заасан. Та бүхэн 49 хувийг эзэмшигчидтэй маргалдаад яваа сураг байна. Төлсөн олон сая ам.доллараар буцаан авсан уу ” гэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:-УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу бид Оюутолгой ХХК-тай хэлэлцээ хийж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсад авсан. Цаашид тус үйлдвэр 100 хувь улсын мэдэлд байна. 49 хувийг эзэмшигчидтэй хувь тохирох гэж байна гэсэн мэдээлэл нийтэлсэн нь үндэслэлгүй. Ийм зүйл байхгүй. Ш.Батхүүгийн хөрөнгийг хуулийн байгууллагууд шилжүүлэн авсан.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:-Бид "Риотинто" компанийн удирдлагууд өөрчлөгдсөнийг та бүхэн мэднэ. Татварын маргаан Арбитрын шүүх дээр үргэлжилж байна. Бид мэргэжлийн түвшинд ажиллах шаардлагатай. Дүгнэлтэд хүрэхэд хагас жил шаардлагатай. Засгийн газрыг төлөөлөн “Оюу толгой”-н ТУЗ-д багтах гурван гишүүн цаашид бүтэн цагаар ажиллах ёстой. Эдгээр гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулах зар тавихад 47 өргөдөл хүлээн авсан гэлээ.
Unshigchl · 2020/10/17
Bathyy golgiin ard aluurchin elbegdorj, aluurchin Bayar , aluurchin tuslah bagabandi gesen aluurchid luivarchid baidag.
Зочин · 2020/10/17
чиний хөрөнгийг ч шилжүүлээд авчихсаар байх юм луйварчаан
Зочин · 2020/10/17