Н.Алтанхуягын Засгийн газар унахад ойрхон байгаа билээ. Тэгвэл энэ цаг үед АН-ынхан Н.Алтанхуяг болон түүний нөхдийг  авч үлдэхийн төлөө боломжит бүх аргыг хэрэглэж байна.  Тодруулбал өчигдөр бүлгийн хуралдааны талаархи хэвэлэлийн  бага хурал дээр  Засгийг унагах санал хураалтад   Н.Алтанхуягын эсрэг кноп дарвал  намаас хөөнө хэмээн мэдэгдлээ.  Хүний эрхэнд халдсан энэхүү  үйлдлээ  АН-ынхан:  Хувь хүний сонголтоор саналаа өгөх эрхтэй ч яах гэж УИХ-д намын бүлэг байдаг билээ. Бүлгийн гишүүний хувьд хувь хүний сонголтоор саналаа өгөх эрхтэй ч бүлгийн шийдвэрээ дагах нь үүрэг байдаг хэмээн тайлбарлаж байна.  Хүний эрхээс дээгүүрт байдаг  яасан айхтар дүрэмтэй нам бэ? Ардчилсан нам.  Хүний төрмөл эрхийг хааж байгаа энэхүү үйлдэл нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчиж байгаа юм.  Энэ бол  Н.Алтанхуягын Засгийн газрыг авч үлдэх  гонжиролт дугаар нэг.  

Н.Алтанхуягын Засгийн газрыг авч үлдэх  гонжиролт дугаар хоёр нь их хөгийн.  Одоогийн саналаараа буюу давхар дээл тайлах хугацааг 7-р сарын нэгнээр хууль батлагдвал Ерөнхийлөгч хуулийн төсөл дээр хэсэгчлэн буюу бүхэлд нь хориг тавих бүрэн эрхтэй.
УИХ хуулийг ёсчлон баталсны дараа тав хоногт багтаж Ерөнхийлөгч хориг тавих бололцоотой. Тэгэхээр  АН-ынхан  Засгийн газраа авч үлдэхийн төлөө  Ерөнхийлөгчийг шантаажилж, өөрсдөө сандал ширээтэйгээ зууралдана хэмээн гонжирох нь өнөө үед тодорхой байна.

Энэ мэтээр  Норовын хүү Алтанхуягаар ахлуулсан одоогийн засгийн газрынхан  гонжирч болох бүхий л аргыг  хэрэглэж байна.   Тэдний хувьд  сандал ширээтэйгээ зууралдаад, сайдынхаа сэнтгийгээс буухгүй л бол хууль зөрчих эсэх нь, ажил үүргээ сайн биелүүлж байгаа эсэх нь хамаагүй бололтой юм.  Үнэн хэрэгтээ энэ Засгийн газраас ажил үүргээ олигтой биелүүлж  байгаа сайд нэг ч байхгүйг  хүн бүр мэдэж байгаа.    Н.Батбаяр нь гал өрдөж бондын мөнгө босгож та биднийг үр хүүхэдтэй маань их өрөнд унагасан.  Ч.Улаан Монголын улсын дансыг  нэр шигээ улаалгасан.  Н.Удвал эрүүл мэндийн салбарыг  сайжруулж байгаа гэдэг ч үнэн хэрэгтээ  эрүүл мэндийн салбар нь дампуураад  идээ бээрэндээ идэгдээд байгаа. Х.Баттулга нь хувийн компаниа дэмжээд, улсынхаа аюулгүй байдалд  заналхийлсэн. С.Эрдэнэ сайд болоод хэрүүл хийснээс  хүн амын хөгжилд хувь нэмэр оруулж, хөгжүүлсэн зүйлгүй хэрүүл хийж сул цалин авч байгаа. Ц.Оюунгэрэл сайд батаарын хойноос хөөцөлдөөд  урлаг соёлын  салбарын  ажилчдаа мартсан.  Х.Тэмүүжин сайлыг  ажилдаа тэнцэхгүй гэж О.Баасанхүү гишүүн  гурван үндэслэл гаргасан. Д.Ганхуяг сайд ы уул уурхайн салбарыг  хэрхэн  дампууруулж байгааг өнөөдөр Монголын ард түмэн жишээ хэлэлтгүй мэдэж байгаа.  Л.Гантөмөр Мүүний шашинтай нэг даргаасаа долоон дор эрх мэдэлтэй, салбараа шинэчилж чадахгүй  байгаа.

Н.Алтанхуяг нь  ярьснаасаа эсрэгээр хийдэг.  Монгол улсын эдийн засгийг элгээр нь мөлхүүлж байгаа. Энэ мэтээр Н.Алтанхуягын  Засгийн газрын гишүүд  ажлаа олигтой хийхгүй байгаа.

Тэгвэл үүргээ ингэж муу биелүүлснийхээ төлөө тэд  сард 2.7 орчим сая төгрөгийг сарын цалин гэж авдаг.

Хүн чанар,  ёс зүй, улс төрийн соёл мэдэхгүй  ийм хүмүүс Монгол улсыг  удирдаж байна гэхээр л...  Хүн чанар,  ёс зүй, улс төрийн соёлд суралцаад  одоо өөрсдөө  сайдын суудлаасаа огцорч,  ард түмний нурууг тэнийлгэмээр юм.

А.Баярмаа