Энэ сарын 21-ны өдрийн үүрээр  Өвөрмонголы  Алашаа аймгийн  Алашаа зүүн хошууны Олонбулаг сумын нутагт байдаг төмрийн  далд уурхай цөмөрчээ.  Үүний улмаас   хөрсөн дээр  байсан  Монгол гэр бүл,  гэр, мал ахуйтайгаа алга болж хэдэн үхэр  л үлдсэн байна.  Одоогоор  өвөө, ач хүү  гээд гурван хүнийг эрэн хайж байгаа ажээ.

Өвөрмонголд  уул уурхай хэт хөгжиж, бэлчээрийн  талбайд ихээр халдаж байгаа бөгөөд үүний улмаас гурван хүн  гэр, малтайгаа алга болоод байна. Цаашид  өмч хөрөнгө, амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн ийм үйлдэл  олон гарна гэдгийг  Өвөрмонголчууд ярьж байна.  

 





















А.Баярмаа