Т.Бархүүг хэр сайн жүжигчин гэдгийг "Фауст"-аар дүгнэх нь
2020/10/22
"Фауст" пост драмын жүжиг М.Батболдын найруулснаар тайзнаа дахин амилах гэж байна. Дэлхийн сонгодог урлагийн ноён оргилын нэг болох Германы алдарт зохиолч Гётегийн "Фауст" жүжгийн гол санаа нь "Хүн өөртөө итгэлтэй болох үед хэрхэн амьдрахаа мэдэж эхэлдэг" гэх санаа билээ.
Жүжгийг УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, Х-Түц продакшны жүжигчин Т.Бархүү нар амилуулна. С.Болд-Эрдэнийн хувьд "Надаар тоглосон хайр", "Атга нөж", "Би ч гэсэн жаргамаар байна", "Гамлет", "Дон Кихот", "Тэнгэрийн хүү", "Оролмаа эх" зэрэг драмын жүжгүүдэд дүр бүтээж байсан. Энэ ч утгаараа драмын төрлийн жүжгийн дүрийг төвөггүй бүтээх чадвар, туршлагатай нэгэн.
Харин Т.Бархүүгийн хувьд тайз дэлгэцийн үран бүтээлд өмнө нь дүр бүтээж байсан ч драмын жүжигт тоглож байгаагүй. Тиймээс түүнээс ихээхэн хүч хөдөлмөр шаардах нь гарцаагүй юм. Түүнийг хэр жүжигчин бэ гэдгийг "Фауст"-аас харж болох нь, Жүжиг ирэх сарын 6-8-нд нээнэ.