Манай нөхөр гуайн хувьд бол засрахгүй юм шиг байна тийм үү?
2014/04/21
Сайн байцгаана уу та бүхэн надад зөвлөх нь зөвлөөд загнах нь загнаад өгөөч. Би нээрээ үнэхээр тэнэгдээ ингэж амьдраад байгаа байхаа.
Юу гэхээр би одоо 25-тай охин минь 3-тай. Нөхрийнхөө тухай л ярих гээд байгаам л даа. Энэ сайтын байнгын уншигч нар мэдэх байхаа би урьд нь захиа бичиж байсан. Хадам, нөхрийнхөө тухай. Охин минь төрөлхийн өвчтэй төрсөн. Хадмында 3 жил амьдарч байгаад ноднин зун муудалцаад хөлсний байранд очлоо. Намар охиноо тусгай цэцэрлэгт өгөөд өөрөө цагийн ажил хийлээ. Тэр үед нөхөр гуай нэг охинд сайн болсон гээд солиород яваад байсан тэрийгээ болиод өдийг хүртэл эвтэй найртай амьдарч ирлээ. Уул нь бид 2-тоо хайртай халамтжтай жаргалтай сайхан байдаг байлаа. Хүнийхээ хувьд сайн хүн гэж боддог боловч улам сайхан болох гээд байгаамуу хаашаа юм нэг ийм юм болоод байнаа. Сар гарангын өмнө охин дүү маань нэг орой шал согтуу тосоод аваач гээд утасдахын тэгсэн нөхөр тосохоор гарч яваад тэр чигтээ байдаггүй 3 цагийн дараа дүү нэг юм утсаа авч байна яасан бэ гэтэл агаа машинтайгаа яваад өгсөн шдээ би мэдэхгүй гээл таг алга болчлоо. Нөхөр гуай гэрт нэг пиво уусан байсан байж машинтайгаа гараад явсан байдын. Би бүр гайхаад яаж ч уусан байсан машинтайгаа явдаггүй хүн чинь юу болсон юм гээд. Дүүгээ буруугаар бодохыг ч хүсэхгүй байсан.
Гэхдээ л янз янзийн юм бодогдоод. Ингээд маргаш нь нөхөр гуай чамаас айгаад байнаа хэд хоног аавындаа байж байгаад очъё гэхийм. Би шалсаар байгаад хэлүүлчлээ тэгсэн таньдаг хүнтэйгээ таараад буудалд ууж хоносон унтсан үгүйг мэдэхгүй байна гэж хуцдын. Миний бүүр уур хүрээд байгаа газарт нь давхиж очоод нүүр нүдгүй балбаж өгсөн. Тэгсэн өшиглөж байхдаа нөгөөхийх нь өшиглөчиж. Намайг тэгсэн алгадаад түлхээд унагаачдын. Би ч зодож байж л уур гардаг хүн болохоор. Тэр ч миний буруу л даа. Ингээд сар гаран тэр ирээгүй. Өглөө болгон ирж охиноо цэцэрлэгт нь хүргэж өгнө, цалингаа бүгдийг нь өгдөг хэвээрээ яагаад бүгдийг нь гэхээр надад карт нь байдаг. Хагас бүтэн сайнд авч хононо. Ингэж бодохоор уучлаад амьдардаг ч юмуу бас дахиад нэг хүний ааш аяыг олж амьдрах гэж зовж байснаар гэж бодоод гэртээ ирээ гэсэн чинь одоо дахиж хөөгдмөөргүй байна ирэхгүй гэнээ. Тэгсэн сая миний төрсөн өдөр болоод хамт кино үзчээд харих гэтэл хамт хононо гэнэ би ч гүрийгээд яв яв хамт хонохгүй гэтэл явахгүй ороод ирсэн.
Тэгсэн би архи уумаар санагдаад гэрт байсан юмыг гаргаж ирээд задлаад ууж эхэлсэн чинь нөгөөх чинь бас хамт ууж эхэлвээ. Тэгсэн ярьж эхэлж байнаа. Би чамд хэлэх юм байна. Чи мэдсэн нь дээр байх. Энэ хугацаанд би нэг охинтой уулзаж байгаад жирэмсэн болгочихлоо гэсэн. Тэгсэн чинь надад ямар байсан гээч би зүгээр л болох ёстой юм болсон юм шиг л зүгээр ярьж байсан. Чи тэнэг юмуу, боовоо захирч чадахгүй байж одоо тэгээд яах юм гэтэл мэдэхгүй яадаг ч байсан хүүхдийг нь гаргана тэрнээс ч салахгүй чамаас ч салахгүй гэнээ. Миний зүрх сэтгэлийн 70 хувь нь чамд 30 хувь нь тэнд байна гэнээ. Чи бол миний хувьд номер нэг хүн. Хэзээ ч салахгүй гэж байна. Чи тэр өдөр над дээр ирж зодоогүй бол би эргээл очих байсан гэж байна. Би ч согтоод уйлаал байлаа. Би одоо яалтай билээ. Маргааш нь эрүүл ухаанаар бодож үзлээ. Нөгөө охинтой нь ч ярьж үзлээ. Намайг эгч нь гэж бодож байгаа бололтой. Ёстой л учраа мэдэхгүй хөөрхийдөө гэмээр жоохон охин бололтой гэхдээ өөрийгөө 18-тэй гэж байна. Би ч яасан сайхан ааштай болцым. Нээрээ намайг үнэхээр өөрчилж чадсан байнаа энэ хүн. Тэр охиныг чи ямар тэнэг юм бэ. Эрэгтэй хүн секс хийхээ л бодно уу гэхээс чамайг бодохгүй шдээ л гэсэн өөр юм хэлээгүй. Нөхөр гуай эхнэр хүүхэдтэй гэдгээ хэлчихсэн л гэж байна. Тэгээд намайг энэнтэй эвлэрч амьдар гэж хэлж байгаа санаатай юм шиг байна. 2 авгайгийн дунд явах санаатай юм гэнээ. Ёооё би одоо л өөрийгөө зүхээд сууж байнаа. Ийм эргүү амьтныг таньж суух минь яавдаа гэж. Анх танилцаж байхад би өөр хүнд сэтгэл алдарсан ч чамайг хэзээ ч хаяхгүй гэдэг байсан би тэр үед нь тоглож л байгаа байлгүй дээ гэж бодоол өнгөрч билээ. Ёстой таарсан 2 тэнэг байгааз.
Нэг нь хуураад явж л байдаг нөгөө нь охин минь хайр минь гээд уучлаад явж л байдаг. Харин сая нэг орой нөхөр гуай миний сэтгэлд бүр мөсөн цэг тавьсан. Нөгөө охиныхоо хүүхдийг нь гаргана гэж хэлэхээр нь чи муу одоо намайг юу гэж бодоод байгаам битгий мөрөөдөөд бай гэж хэлээд гэнэт дургүй хүрээд цайрцан амьсгаанууд вэ гээд нөгөө охин луу нь залгах гэтэл хүрч ирээд надаас утсаа булааж аваад чи надад заах болоогүй шүү гээд алгадаад үсдсэн. Тэр үед л би энэ амьдралыг дуусгах ёстой юм байна гэдгээ ойлголоо. Дахиж ингэж хайртай гээд доромжлуулж амьдрахаа болихоор шийдлээ. Та нар надад харин намайг харааж загнаж доромжилж болноо одоо надад үнэн үг л хэрэгтэй байна. Намайг бас зоригжуулж өгөөч. Би одоо л болихгүй бол энэ чигээрээ хууртагдаал амьдрах юм шиг байнаа. Хүмүүсийн амьдралыг хараад байхад нэг бол 2, 3 хүүхэдтэй болохоороо ухаан ороод ханиа гээд ухаардаг юм байна. Үгүй бол бүр эргүүтээд алга болдог юм байна. Манай нөхөр гуайн хувьд бол засрахгүй юм шиг байна тиймүү. Удмын ч юмуу угаасаа гэр бүлийн хүмүүжил ч юмуу юм байгаад байх шиг байгаан. Аав нь залуудаа их л баян хүн байсан гэсэн, одоо 4 авгайгийн 7 хүүхэдтэй гэхдээ эхний 3-т нь байр машин эд хөрөнгийг бол хангалттай өгсөн юм билээ. Тэгээд нөгөө хүүхдүүд байнга ирж очдог. Одоо бол тэгэх чадал нь байхгүй. Нөхөр 4 дэхь хүүхэд нь. Тэгсэн нөхөр гуай өөрийгөө аавтайгаа андуураад байх шиг байгаан.
Гэтэл энэ хүн ганц охиноо арай ядан тэжээж байгаа хүн шдээ. Ёооё намайг нэг ухааруулаад зоригжуулаад өгөөч. Нөгөө охин нь би хүүхдийг нь авахуулахаар шийдсэн гэж байсан. Одоо надад хамаагүй ээ тэр охины амьдрал л хайран юмдаа. Би бол ингээд өнгөрсөн хүн шдээ. Яадаг ч байсан охиноо л хүн болгож авмаар байна. Ххарин энэ удаагийн явдал л миний нүдийг нээж өгөх шиг боллоо.
Эгээ · 2021/01/04
Шууд сал. Ирээдүй алга.