“Эзэнтэй мод” төсөл хэрэгжиж эхэллээ
2014/04/21
Нийслэлийн өнгө үзэмжийг нэмж, залуусыг байгаль эх дэлхийгээ хайрлахыг уриалсан “Эзэнтэй мод” төсөл өнөөдөр нээлтээ хийлээ. Модны холтос нь унаж нүцгэрсэн хэсэг болон өөрийн өвөрмөц тогтоц болох уртай хэсэгт нь тохирсон амьтан болон байгалийн зураг зурж, эдгээр мод эзэнтэй гэдгийг олон нийтэд мэдрүүлж байгаа гэдгийг төсөл санаачлагч JCI Эко байгууллагын хамт олон хэлж байлаа.
Энэхүү төслийг эхний ээлжинд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх бөгөөд үүнд Анкара, Бага тойруу, Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Нэгдсэн үндэсний гудамжинд байрлах модны халцарсан хэсгийг будах юм. Эх дэлхийгээ хайрлаж, бусдад баяр баясал бэлэглэх энэхүү төсөл Дархан, Эрдэнэт хотуудад үргэлжлүүлэх юм.
Өнөөдөр нээлийн ажиллагааны хүрээнд 40 гаруй модыг будах юм. “Эзэнтэй мод”-ыг МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль, СУИС-ийн дүрслэх урлагийн сургуулийн төгсөх ангийн оюутнууд зургийн гүйцэтгэгчээр оролцож байгаа юм.
Төслийн ивээн тэтгэгчээр “Мастер пропертиз” ажиллаж байгаа бол мэдээллийн ивээн тэтгэгчээр Dorgio.mn сайт ажиллаж байгаа ажээ.
Байгаль дэлхийгээ хайрлах энэхүү төслийн талаар JCI Эко байгууллагын бизнесийн хорооны ахлагч О.Ганбаатараас цөөн зүйл тодрууллаа.
- Өнөөдөр хичнээн мод будах вэ?
- JCI Эко байгууллагын хамт олон эко төсөл зохион байгуулж байгаа. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ бол зөвхөн энэ төслийн нэг хэсэг нь бөгөөд 40 гаруй модыг будах болно. Төслийн хүрээнд Дархан, Эрдэнэт хотноо “Эзэнтэй мод” хотноо мөн ажиллана.
- Ингэж зурахаар будаг нь урсахгүй юу?
- Тосон будаг болохоор урсахгүй, модондоо ямар нэг сөрөг нөлөөгүй. Тухайн модыг зурсан оюутан нь өөрөө арчлаад явах байгаа. Бидний энэхүү ажиллагаа нь ингэж хүн байгалийн холбоо, шүтэлцээг бэхжүүлж зэрэг олон давуу талтай бөгөөд биднийг дэмжин ажиллахыг, байгаль дэлхийгээ хайрлахыг уриалмаар байна.
Энэхүү арга хэмжээг Нийслэлийн удирдлагууд талархан хүлээн авсан бөгөөд дэмжихээ илэрхийлсэн байна. Ингээд төслийн нээлтээс бэлтгэсэн гэрэл зургуудаас хүргэе.
Зочин · 2014/04/23
ёстой гоё санаа бна дорнод аймагт хэрэгжүүлээч
19001973 · 2014/04/23
Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу. Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол... Авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай. Мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад дотоод нислэгийн хуваарь, ачаа тээврийн нүүлгэлт, такси дуудлага зэргийг лавлах боломжтой.
Зочин · 2014/04/22
Yneheer goeo sanaa bna. Hotiinhoo yzemjind ungu nemj baigaa JCI-iin zaluuchuudad amjilt hysie. Eniig sanaachilan hiine gedeg bol yneheer hotjij bui niigemd mash heregtei zyil bnaaa
Зочин · 2014/04/22
amjilt yamar goe yum be
Зочин · 2014/04/22
Ёстой гоё харагдаж байна, шинэ санаа гаргаж хэрэгжүүлж байгаад баяр хүргэж амжилт хүсье