Байгаль эхээ харйласан "Эзэнтэй мод" /фото сурвалжлага/
2014/04/22
Нийслэлийн өнгө үзэмжийг нэмж, залуусыг байгаль эх дэлхийгээ хайрлахыг уриалсан “Эзэнтэй мод” төсөл өнөөдөр нээлтээ хийлээ. Модны холтос нь унаж нүцгэрсэн хэсэг болон өөрийн өвөрмөц тогтоц болох уртай хэсэгт нь тохирсон амьтан болон байгалийн зураг зурж, эдгээр мод эзэнтэй гэдгийг олон нийтэд мэдрүүлж байгаа гэдгийг төсөл санаачлагч JCI Эко байгууллагын хамт олон хэлж байлаа.
Энэхүү төслийг эхний ээлжинд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх бөгөөд үүнд Анкара, Бага тойруу, Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Нэгдсэн үндэсний гудамжинд байрлах модны халцарсан хэсгийг будах юм. Эх дэлхийгээ хайрлаж, бусдад баяр баясал бэлэглэх энэхүү төсөл Дархан, Эрдэнэт хотуудад үргэлжлүүлэх юм.
Өнөөдөр нээлийн ажиллагааны хүрээнд 40 гаруй модыг будах юм. “Эзэнтэй мод”-ыг МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль, СУИС-ийн дүрслэх урлагийн сургуулийн төгсөх ангийн оюутнууд зургийн гүйцэтгэгчээр оролцож байгаа юм.
Төслийн ивээн тэтгэгчээр “Мастер пропертиз” ажиллаж байгаа бол мэдээллийн ивээн тэтгэгчээр www.Dorgio.mn сайт ажиллаж байгаа.
Энэхүү арга хэмжээг Нийслэлийн удирдлагууд талархан хүлээн авсан бөгөөд дэмжихээ илэрхийлсэн байна. Ингээд төслийн нээлтээс бэлтгэсэн гэрэл зургуудаас хүргэе.