“My children’s songs-2020” тоглолт болно
2020/11/06
Монголын Хүүхдийн Ордны дуулаачийн дугуйлангийн багш, МУСТА, БТА, СУИС-ын Урлаг Судлалын Ухааны Докторант, Хөгжмийн зохиолч Сэрээнэнгийн Алтан - Уяа нь 1976 оноос эхлэн Монголын Хүүхдийн Ордноос уран бүтээлийн гараагаа эхлүүлэн өдгөө 44 жил мэргэжлийн болон хүүхдийн бүтээлд зүрх сэтгэлээ зориулан хүүхдийн 500 гаруй бүтээл, киноны хөгжим 2, жүжгийн хөгжим 3, цуврал 7 ном, судалгаа шинжилгээний бүтээлүүд, мөн Монголын хамгийн анхны хүүхдийн дуурь болох “Аз жаргалын эрэлчин” дуурийг тайзнаа сэргээн тоглуулсан авъяаслаг уран бүтээлч , багш билээ.
Хөгжмийн зохиолч С.Алтан-Уяа багш маань улсад тасралтгүй 30жил хөдөлмөрлөж мэргэжлийн урлагийн тайз болон боловсролын салбар олон арван авъяаслаг иргэн бэлтгэн гаргаж буйг нь төр засгаас өндрөөр үнэлж “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнасан байна.
Ийм нэгэн урлагийн төлөө, шавь нарынхаа төлөө зүрх сэтгэл үргэлж бадамлан байдаг уран бүтээлч Хөгжмийн зохиолч, МХО-ны багш МУСТА С.Алтан-Уяа 2020 оны 11-р сарын 8-ны өдөр МХО-ны тайзнаа өөрийн “ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ” дахин давтагдашгүй уран бүтээлүүдээс дээжлэн “My children’s songs-2020” тоглолтоо хүүхэд багачуудадаа толилуулах гэж байна.