Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна.

Уг сонгуульд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших нь ямар ч эргэлзээгүй. Харин эрх баригч МАН-аас хэн нэр дэвших нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан хэдий ч Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад зайгаа тавьж өгөхгүйгээр өөрөө нэр дэвшихээр шийдсэн тухай бид мэдээлсэн билээ.

http://www.sonin.mn/news/politics-economy/115705

 

 Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвших сонирхолтой хүний тоо нэгээр нэмэгджээ.

Хамгийн гол нь МАН-ын удирдлага ч гэнэтийн үүсч болох нөхцөл байдалд тааруулан У.Хүрэлсүхээс гадна дахин нэг "нөөц төлөвлөгөө"-тэй байх нь зөв гэж үзэж буй аж.

Энэ нь УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд.

Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын даргаар ажиллаж байсан түүнийг УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа УИХ-ын дарга болох сонирхолтой байсан тухай улс төрийн хүрээнийхэн ярьдаг.

Сү.Батболдын хувьд ч "нөөц төлөвлөгөө"-нд багтсанаар алдах юмгүй бөгөөд чадвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших, ядвал нэр дэвшигч У.Хүрэлсүхийн бүхий л арыг дааж ажиллаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн дараах эрх мэдлийн дахин хуваарилалтад тэргүүлэх байр сууринаас оролцох боломжтой болно гэж тооцоолж буй бололтой.

 

Э.Мягмар

сонин.мн