Найзтайгаа уулзахаар гэрээсээ гараад сураггүй болсон охины цогцсыг “Идэр”-ийн голоос олжээ
2020/11/09
Завхан аймгийн Тосонцэнгэл сум. Улаантолгой багийн “Дэнж” хорооллын 1 дүгээр гудамжинд оршин суух тус сумын харьяат иргэн А /22 настай, эмэгтэй/ 11 сарын 3-ны өдрийн 17:00 цагийн орчим найзтайгаа уулзахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 11 сарын 8-ний өдрийн 10:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:00 цагт “Идэр”-ийн голын уснаас /гэрээс нь 1 км-ын зайтай, 1 метрийн гүнээс/ цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.