цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/04/23
Харанга!!! Цаг агаарын онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
Өнөөдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Дорноговийн баруун, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.
Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ аймгийн нутгаар их цас орж, төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд
Өнөөдөр төвийн нутгаар, өнөө шөнө төвийн нутгийн зүүн хэсгээр их цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2014 оны 04дүгээр сарын 24-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн ихэнх хэсгээр цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн өмнөд, төв, говь, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед 24-26 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Баян-Өлгий, Хөвсгөлийн нутаг, Говь-Алтай, Завхан, Архангайн хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр 7-12 градус, Дорнод, Сүхбаатарын нутгаар 22-27 градус, Хэнтий, Дорноговийн нутгаар 18-23 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Оройдоохур тунадас, нойтон цас орж эрс сэрүүснэ. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр зарим үед секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Өдөртөө 10-12 градус дулаан байна.