Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цаг 30 минутийн үед “S.Outlets” ХХК-ийн хашаанд авто кранаар 27 ширхэг двутавр төмөр /жин 7300кг/ өргөж байгаад эргэж зөөвөрлөх үед 2037УНХ улсын дугаартай, Тадано маркийн автокран баруун зүгт автозам дээр унасанталаар бид мэдээлсэн. Энэхүү ослын улмаас цахилгааны утас тасарч, хашаа эвдэрсэн байна. Осол гарсан газар дээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир, барилгын техникийн хяналтын улсын байцаагч П.Дашдаваа, Т.Ганбат нар 18 цаг 30 минутад ослын газарт үзлэг хийсэн бөгөөд  дараах дүгнэлтийг гаргасан байна. Тодруулбал, Автокраныг байрлуулахдаа газрын хөрсний нөхцөлийг буруу тооцоолсноос ачаа өргөж эргэлт хийх үед баруун урд талын тулгуур газарт шигдэн тэнцвэр алдагснаас автокран унасан гэж үзэж байна.

Ажил гүйцэтгэхдээ ЗТБХБСайдын 2010 оны 234 дүгээр тушаалын 04 дүгээр хавсралтаар батлагдсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг баримталж ажиллаагүйгээс дээрхи осол гарсан байна” хэмээн дүгнэсэн байна.
Тус осолд эрүүгийн хэрэг үүсгэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж тогтоосны дараа холбогдох чиглэлийн улсын байцаагчдын шинжээчдийн дүгнэлт гарах юм.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.  

 








































 

О.Дэлгэрхүү

А.Баярмаа