Барилгын өргөтгөлөөс төмөр унаж сурагч охин хүндээр гэмтлээ
2014/04/23
Өнөөдөр 12 цагийн орчимд хичээлээ тараад явж байсан найман настай, сурагч охины толгой дээр төмөр унаж хүндээр гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал “Аморе” зочид буудлын өргөтгөлийн барилгаас уг төмөр унасан бөгөөд хэрэг болох үед охин ээжтэйгээ хамт явган хүний замаар явж байсан гэнэ. Одоогийн байдлаар охиныг эмнэлэгт хүргэж, толгойд нь оёдол тавьсан байна.
Хамгийн осолтой нь “Аморе” зочид буудлын өргөтгөлийн барилга нь ямар ч хамгаалалт тусгаарлалт хийгээгүй бөгөөд уг барилгын ойр орчимд сургууль цэцэрлэг байдаг. Энэ нь дахин хүн гэмтээх аюултай бөгөөд энэ талаар өргөтгөлийн барилгыг барьж байсан газраас ямар нэг тайлбар өгөөгүй байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж ажиллаагүйгээс болсон осол дахин давтагдахгүй гэх баталгаагүй бөгөөд барилгын компаниудын хариуцлагыг чангатгах ёстойг ар араасаа ойрхон гарсаар байгаа ослууд баталж байна.
Т.Энгүүн
Зочин · 2014/04/25
Дээрх мэдээлэл та****** мэдээлэл бөгөөд үнэн бодит мэдээлэл энд байна. Үүнийг үзээрэй.https://www.youtube.com/watch?v=g8JBdFQzWkM&feature=youtu.be
Zaya · 2014/04/25
Irgeded bodit mededlel hvrgeech tumur bish chuluu unasan gej bna hvmvvsiin setgel zvigeer shoudhaa bolimoor ymdaa ene medeelliin saiytuud
Зочин · 2014/04/24
arai dendmeer ym aa hairan hvvhdiin tolgoi engej baigaad vhsen bol yana
Зочин · 2014/04/24
yoooooy bid chini er ni yamar niigemd, yamar hotod amidraad bgaan beeeee? ene muusain durak, zerleguudee zohitsuulaacheee tur guai. ter neg tur ni bdag umyy gui umyyy
Зочин · 2014/04/24
Өмнө бас 1gemtej bsn barilga
Зочин · 2014/04/24
ямар хариуцлагагүй компани вэ
Зочин · 2014/04/24
yaadag *****nuud vee hunii nyalh huuhdiig all****dee