УИХ-ын гишүүн Г. Дамдинням: Замын цагдаа намайг 30 минут саатуулж харилцааны зөрчил гаргасан
2020/11/19
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүн Г.Дамдинням хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан замын хөдөлгөөнийг зохицуулж буй цагдаагийн албан хаагчийн талаар шүүмжиллээ.
Тэрбээр," Би УИХ-ын гишүүн. Төрийн ордон руу хуралд явж байхад намайг замын цагдаа 30 минут саатуулсан. Тухайн цагдаагийн харилцаа, хавьталд анхаарах зүйл байна? гэлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "УИХ-ын гишүүд өчигдөр яаралтай хуралтай байсан. Энэ үеэр УИХ-ын гишүүдийг гишүүний үнэмлэхээ үзүүлээд хөдөлгөөнд оролцуулах үүрэг өгсөн байсан. Тантай харилцааны хувьд зөрчил гаргаж харьцсан гэх замын цагдаагийн хувийн дугаараар асуудлыг тодруулж эргүүлэн хариу өгнөө" гэв.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх