Монгол Улсын дундаас доош орлоготой бүх өрхөд 3-5 сая төгрөг бэлнээр тараая, Ерөнхий Сайдаа
2020/11/23
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар нарт
Хүндэт та нарын амар амгаланг айлтгая. Монгол Улс коронавирус цар тахлын амаргүй хүнд үетэй тулгарлаа. Засгийн газрын болон Улсын онцгой комиссын баримталж байгаа чиг шугам, авах арга хэмжээнүүдийн талаар та бүхний мэдээлэл, мэдэгдлүүдтэй танилцаж сэтгэл өндөр байна. Аюулт цар тахлын гамшигийг хохирол багатай даван туулахад Монголын иргэн бүхний идэвх оролцоо, нөгөө талаас та бүхний зөв мэргэн удирдлага туйлын чухал гэдгийг ойлгож байна. Засгийн газрынхаа бодлого шийдвэрийг бүрэн дүүрэн дэмжихийн ялдамд, бас санаа аваасай гэсэн хэдэн зүйлийг өвгөн сэтгүүлч нь та нартаа бичиж байна.
Нэгдүгээрт: Хамгийн эхэнд авах арга хэмжээ бол төсвийн тодотгол. 2020, 2021 оны төсвүүд бол чин үнэнээр хэлэхэд 2020-2024 оны сонгуулиудын төсөв байлаа шүү дээ. Үүнтэй хэн ч маргахгүй байх. 2021 оны төсөв л гэхэд аймаг хотуудыг хэтэрхий ялгаварласан төсөв болсон. Ганцхан баримт авахад Ерөнхий сайдын нутаг Хэнтий аймаг, Ерөнхийлөгчийн нутаг Баянхонгор аймгуудад хэдэн зуун тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан хэрнээ зарим аймагт 7-11 тэрбум ч байгаа нь илт ялгаварлан гадуурхалт гэж үзэхээс өөр аргагүй. Ийм баримт их бий. Тиймээс 2021 оны төсөвт яаралтай тодотгол хийж, өнөөдрийн амин чухал биш “хэрэгтэй, хэрэггүй” бүх зүйлийг хасч “цар тахлын үеийн төсөв” болгоё.
Хоёрдугаарт: Улс үндэстнүүдийг харж байхад, ийм хүнд үе тулгарахад баячууд, тэрбумтанууд нь хамгийн түрүүнд санал санаачлага гаргаад их хэмжээний хандив тусламжаар улс орноо, аварч хамгаалж байх юм. Гэтэл манай тэрбумтанууд таг дуугүй. Зарим нь оргож гараад явчихлаа.
Иймээс Ерөнхий сайд та, Монголын тэргүүн баячууд гэгддэг Б.Чойжилсүрэн, С.Эрдэнэ, О.Содбилэг, Ц.Анандбазар, Б.Гарамгайбаатар, Л.Энх-Амгалан, Б.Наранхүү, Б.Нямтайшир, Н.Батбаяр, Сү.Батболд, Ч.Улаан, Д.Гарамжав, Л.Эрдэнэчимэг, Ундармаа... гэхчилэн хүмүүстэй биечлэн уулзаж санал бодлыг нь сонсоод хандив тусламжийг нь олон нийтэд зарлавал ямар байна?! Монголын тэрбумтнуудаас “үгүй” гэх хүн лав л гарахгүй байх. Улс орон, ард түмнийхээ энэ хүнд үед ямар сэтгэлээр хандахыг нь хүлээж байгаа шүү дээ.
Гуравдугаарт: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маань энэ хүнд үед ард түмэндээ нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр тараах санал тавьсаныг Засгийн газар хүлээж аваагүй байна. Миний бодлоор бол энэ ч багадаж байна. Гадаадын улс орнууд ард түмэндээ, тэр дундаа эмзэг бүлгийнхэндээ ямар их бэлэн мөнгө тараав даа. Та бүхэн харж байгаа байх. Миний бодлоор бол Монгол Улсынхаа дундаас доош орлоготой бүх өрхөд 3-5 сая төгрөг бэлнээр тараая. Улсын санд нөөц хөрөнгө хангалттай байгаа. Гадны зээл тусламж зөндөө ирсэн. Энэ тэрбумтанууд ядаж л нэг их наяд төгрөг хандивлах байх. Ингээд бодоход дундаас доош орлоготой бүх гэр бүлд 3-5 сая төгрөг өгчихөд хотойхгүй дээ.
Дөрөвдүгээрт: Гадаад харилцааны шинэ сайд маань улс орнуудтай хэр зэрэг өргөн хүрээтэй харьцаж байгаа бол! Хоёр талын их гүрнүүд маань энэ чухал үед бидэн рүү гараа сарвайвал мөн ч гайгүйсэн дээ. 25-30 сая хүнтэй хотуудаа хоромхон зуур аварч хамгаалчихдаг энэ том гүрнүүд, гуравхан сая хүнийг амархан аврах байх гэж ард түмэн маань хүсэн хүлээж байгаа. Сайдын самбаа зориг л мэдэж дээ.
Тавдугаарт: Би сэтгүүлчдийнхээ тухай нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Дарга сэтэртэй болгон сэтгүүлчдийн байгууллага, хэдэн сэтгүүлчид рүү минь дайрч давшилдаг боллоо. Худал мэдээлэл бичвэл шийтгэнэ гээд л!
Сэтгүүлчийн хөдөлмөр гэдэг чинь хамгийн хүнд хөдөлмөр. Дэлхийд богино настай хүмүүсийн 4 дүгээрт бичигдсэн байх юм билээ. Манайх шиг, бараг бүх зүйл нь “нууцын зэрэглэлд” орчихсон улс оронд бол хэвлэл мэдээлэлд ажиллана гэдэг хүнд. Далан жил бичсэн би хүртэл хааяа алдчихдаг л юм. Нэг тоо, нэг нэрнээс болж алддаг юм. Тэр болгонд энэ хэдэн залуу сэтгүүлчдийг минь айлгаж дарамталдаг, хэрэг хүлээлгэх гэж мөрдөж мөшгөдөгөө болил доо. Сэтгүүлчид минь, ухарч няцалгүй шудрага үнэний дуу хоолой болж яваарай.
Эрхэм хүндэт дарга, сайд нараа!
Монголчуудын буян ихээ. Энэ гамшиг зовлонг хохирол багатай давна гэдэгт би итгэлтэй байгаа. Та нар минь өнөөдөр хүнийхээ төлөө хамаг бүхнээ зориулах цаг ирлээ. Амжилт хүсье.
2020 оны 11 дүгээр сарын 19.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч Г.Жамьян
иргэн · 2020/11/29
Бэлэн мөнгө тараах нь улс орны санхүүг аюулд оруулна гэдгийг мэдмээр юм даа
Зочин · 2020/11/26
Belen mungu bish hoolnii talon sar bur 200000 taraaya, hoolnii talon bol hool hunsend l zartsuulagdana. Belen mungu bol arhi, bas demii hujaagiin baraa bolood duusna
Зочин · 2020/11/25
Гол нь мөнгөндөө биш. Хоолгүй ундгүй маш олон өрх айл байна. ТА болж байвал чимээгүй л байж бай ядуу өрх айл ямар их байгааг ойлго. Ард нь хүүхэд үр хүүхдээ гэсэн эцэг эх д л хэцүү байна
Zochin · 2020/11/25
Зүгээр л мөнгө авья гэсэн улсууд зүгээр мөнгө өгье гэсэн эрхмүүдтэй улс болох нь уу даа. Энэ галзуурлыг зогсоож байж л улс хөгжих байх даа
Зочин · 2020/11/24
Belen mungu taraaj bolohgui tegvel tugrug tsaas bolj inflation usnu shuu
Зочин · 2020/11/24
kkk
irgen · 2020/11/23
zuw shdee uguh heregtei niigem ymar bgaa bilee amidral ard irged ymar hitsvv bgaa bilee mdehgvv l bgaa bh hool hns tvlee nvvrs zeel geel asuudal zunduu bna odoo bank bolon bak bus deer zeeliin hetrelgvi irgd alga vnheer hvnd bna shv sohorch bna
erka erka · 2020/11/23
deer ner durdsan hvmvvsees awdag bol bolohgvi ym baihgvi
Зочин · 2020/11/23
Төр үймүүлж туйлдуулах хужаа санаа
Зочин · 2020/11/23
Авах идэхийн дон тусчихсан шуналын тулмууд улсаа бодооч
Irgen · 2020/11/23
Demii shuu dee. Bi Dundaj davhargiin hun. Ih mongo taraah bodlogo buruu. Ene hun chn harin bas yu ve
Sengee · 2020/11/23
Энэ солиотой сэтгүүлч байна
Zochin · 2020/11/23
Ofshoriin munguu oruulj ireechee ene l ued oruulj irj ard irged,uls ornoo kharakh kheregtei sh dee.
ghbg; · 2020/11/23
ЛУЙВАРЧИН ОФФШОР данстай ТОМЧУУДЫН хөрөнгийг ХУРААЯ!!!
МАНГАР · 2020/11/23
ЗҮГЭЭР Л МОНГОЛ ОРНОО ХУВААГААД ХООЛ БОЛГООД ЗАЛГИЧИХЬЯ ГЭЖ үү???
ljghh · 2020/11/23
ОФФШОРЧДЫН МӨНГИЙГ Монголдоо ачирч ӨРНӨӨСӨӨ грагана гэсэн АМЛАЛТАА МАРТСАН УУ???
Зочин · 2020/11/23
Зочин · 2020/11/23
Болохгүй ш дээ
Зочин · 2020/11/23
Эхний ээлжинд тэтгэвэрийн доод хэмжээг ядаж 500 мянга болгоё 300 мянга эмэндээ ч хүрэхгүй бна
Зочин · 2020/11/23
Энэ өьгөн чин харин хуцна бизээ