Сураггүй алга болсон охины амийг 18 настай ах нь хороож, цогцосыг нь мөчилж шуудайнд хийсэн байжээ
2020/11/24
Өчигдөр буюу 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 21 цаг 45 минутад бүртгэгдэж дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хэргийн газарт үзлэгийг хийж 6 цагийн дотор алба хаагчид гэмт хэргийг үйлдсэн сэжигтэн этгээдийг илрүүллээ.
Тухайн хэргийн газарт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд ээж болон ахын хамт амьдардаг, 2004 онд төрсөн 16 настай эмэгтэй “Г” гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон.
Амь хохирогчийг түүний эх энэ сарын 3-ны өдрөөс гэрээсээ гараад сураггүй алга болсон гэж цагдаагийн байгууллагад бүртгүүлж байжээ. 16 настай охины амь насыг онц харгис хэрцгий аргаар хөнөөж гэмт хэргийн ул мөрөө нуун далдлах зориолгоор цогцосыг гудамжинд хаясан байж болзошгүй амь хохирогчийн төрсөн ах болох 2004 онд төрсөн 18 настай “Г” холбогдуулан МУ-ийн ЭХТА-ийн 10.1 Хүнийг алах, мөн 10.1-ийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр гэх зүйл заалтаар яллагдарчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Бат · 2020/11/29
Элбэгдоржийн гай Цаазын ялыг эргэн сэргээхгүй бол биднээс их юм гарна шүү
Ээж · 2020/11/28
Хэдүүдээ тогтоочвоо???? Бушуу туулай борвиндоо баастай
Saddam Hussein · 2020/11/27
Яаж ч уурласан16хан настай төрсөн охин дүүгээ ингэнэ гэж байх уу? Золбин ардчиллын гайгаар орж ирсэн хар тамхи хэрэглээ биз
Saddam · 2020/11/27
Золбин ардчиллын сүүдэрв Өмхий ардчиллыг нухчин дарж хаиуу гараар улс орныг удирдах ёстой.
Зочин · 2020/11/27
Ene arai l hudalaa bhaa tursun ah ni duugee gej bodohoor hudalaa sanagdaad bn 18nastai huuhed iim yum hiine gehed sanaad buuj uguhgui bn.sain shalgah heregtei gantsaaraa iim aimar zuil hiine gdg hun intgeheer zuil bn.
Зочин · 2020/11/26
18 настай жаахан хүү хэзээч ганцаараа ийм харгис үйлдэл хийхгүй ээ цанаа л өөр үйлдэгч байгаа бх яаагад ч бодсон нэг эхээс төрсөн ах дүүгээ хорлоно гэж байхгүй би хүүд харамсаж байна жэнхэнэ хэрэгтэн нь олдоосой бурхан минь
Irgen · 2020/11/26
Caaziin yaliig. Sergee. Gee h. Ard tumen. Shaardaz. Bna ...
Зочин · 2020/11/25
Зочин · 2020/11/24
цааз сэргээ гэмт хэрэгтэнгүүд цөөн жил суугаад гардаг хүний амь насыг юман чинээ тоохоо болж