Г.Өлзийбүрэн ял эдэлж буй “хар” Б.Отгонбаатарыг эргэдэг болжээ
2020/11/27
“Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн,”хар” хочит Б.Отгонбаатар өнгөрсөн зун, баяр наадмын өмнөхөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хамт шүүхээр шийтгүүлсэн.
Б.Отгонбаатар нь Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхад “Азаргын гол чонот” ХХК-даа Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 5929.95 га, Өвөрхангай аймгийн Баруунбаян, Хайрхандулаан сумдын нутагт 7957.91 га, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумдын нутагт 8981.96 га, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 14.034.94 га, Ховд аймгийн Алтай сумын нутагт 996.42 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 880.8 га, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 2883.34 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 7696.98 га газарт лиценз авсан.
Энэ үйлдлийг шүүх Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж үзээд нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан юм.
Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн.
Б.Отгонбаатар өдгөө ШШГЕГ-ын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байгаа.
Тэгвэл түүнийг Газрын тосны газрын дарга асан Г.Өлзийбүрэн эргэж тойрох болсон байна. Тэрээр 439 дүгээр хорих ангид очиж Б.Отгонбаатартай уулзжээ. Энэ нь хууль хяналтын байгууллагынхны анхаарлыг татаад байгаа бололтой.
Г.Өлзийбүрэн нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн нөхөр бөгөөд саяхан хойд хөршид Элчин сайдаар явах кандитатаар нэлээд хүчтэй яригдсан. Тэрээр ОХУ-ын Ленинград хотын их сургуулийг төгссөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Газрын тосны газрын даргаар ажиллаж байх үед хамгийн их үл хөдлөх хөрөнгөтэй хүмүүсийн тэргүүн эгнээнд бичигдэж байсан. “Лотс инвест”, “Сентоза фоод корт” гэх хоёр компанитай.
Дашрамд дуулгахад, Б.Отгонбаатарыг мөрдөн шалгаж байх үед оффшор дахь дансанд нь их хэмжээний мөнгө байгаа нь илэрсэн байна.
Энэ нь зарим нэг хүнийг шоронд очиж, Б.Отгонбаатарыг эргэхэд хүргэж буй бололтой.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Zochin · 2020/12/03
Holboo sulbeetei bolood ergej toirch baigaa bailgui. Erdenetiin luivaruudtai holbootoi baihiig hen medlee. Ehner ni UIH d neeh shudarga dur esgeed suuj bgaa
зочин · 2020/12/02
ан хулгайч нарийн нэг одонтуяа нөхрөө хуульаас гадуур авж үлдэхийн тулд их хуралд орсон шудрага царайлаад сууж бна
Хулгайч хулгайчаа эргэхээс яахав · 2020/11/30
Хулгайч нар мэргэжил нэгтнүүдээ эргэхээс яахав. Тэгэхгүй бол нөгөөдөх нь хам хэргээ хэлчихнэ шүү дээ
Энэ улс өөдлөхгүй ээ · 2020/11/30
Новшнууд Монголыг эзэгнэчихсэн гэж ярьдаг. Үнэн юм байна даа. Энэ улс өөдлөхгүй ээ.
Дарга нар · 2020/11/29
Ийм л хүмүүс төрд байсан, байна шүү дээ
Зочин · 2020/11/27
Зочин · 2020/11/27
Зочин · 2020/11/27
Одонтуяа авгайн нөхөр шүү дээ энэ та минь ээ