Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг “гүтгээгүй” болохоо өөрийн чинь зургаар баталья!!!
2020/11/27
Сайдын хэлсэн үг бүхэн хариуцлагатай байх ёстойг сануулья!!! ...Энэ зураг бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын үүсгэн байгуулсан “Нямбаатар сан” –аас өөрийн тойрог болох СХД-ийн 65-р сургууль дээр хэрэгжүүлсэн “Хүүхдийн инээмсэглэл” төслийн нээлт. Хамгийн баруун гар талд сайд Х.Нямбаатар. Зураг дээрхи цагаан халадтай эмэгтэй бол тус төслийг хариуцан ажилласан “Аз дентал” эмнэлэгийн эзэн Очирпүрэвийн Түмэндэмбэрэл.
Тэд хамтран СХД-ийн 65,9-р сургууль,80,84,91,226-р цэцэрлэг дээр хүүхдийн шүд эрүүлжүүлэх төсөл хэрэгжүүлжээ. Энэ төслөө хаанаас ямар санхүүжилээр хийснээ тайлагнах хэрэгтэй. Х.Нямбаатарын хамтрагч О.Түмэндэмбэрэл нь “Энхсаран”сувилалын гэр бүлийн гишүүн. Анх ээж нь үүсгэн байгуулсан “Энхсаран” сувилал одоо О.Түмэнбаяр хэмээх хүүхдийн нь нэр дээр байдаг. Х.Нямбаатарын ойрын хамтрагчид болох О.Түмэндэмбэрэл болон түүний нөхөр , СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч асан М.Жаргалсайхан нар “Энхсаран” сувилалын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцсоор ирснийг батлах зургийг мөн тавилаа.
Гол зүйл бол хариуцлага алдаж "КОВИД-19"- ийн халдварын голомт болж, улс орон болон олон айл өрхийн эдийн засгийг сүйрүүлж буй “Энхсаран” сувилалыг өнөөдөр цагдаагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Энэ ажилд цагдаагийн байгууллагыг шууд удирддаг Хууль зүйн сайд Х.Нямбаатар албан тушаалаа ашиглах нөлөөлөх вий гэсэн болгоомжлол надад байна.
Иймээс бид мэдэх эрхтэй. Олны хараа хяналтад оруулах шаардлагатай
Сэтгүүлч Б.Отгон 2020.11.27
Зочин · 2020/11/29
Ер нь энэ удаагийн ЗГ бөөн онигооны байгаа ш дээ улс төрийн соёл ёс зүйтэй бол бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болзлоо маргааш нь л хангасан ш дээ одоо тэгээд ширэн нүүрлээд ичихгүй сандлаасаа тас зуураад байгаад л байгаа ш дээ
харамсалтай · 2020/11/29
ХУУЛИЙН сайдтан 10 000 хүн яриад байсан. ЭНЭ хүмүүс танд их ойрхон хүмүс байна шүү. БАС худлаа ярина.
Зочин · 2020/11/29
Нямбаатарт ямар хамаа байна аа. Анх сонгож шүүж авсан ЭМЯ, УОК л буруутай шүү дээ.
Asuult. · 2020/11/29
Ene tord. Er n. Zov khun bna uu. .
Иргэн · 2020/11/28
Нам дагасан луйварчид гэж
Зочин · 2020/11/28
Авхиа · 2020/11/28
Нямбаатар холбоотой нь тодорхой байнаа.Ямар шалгуураар Энхсаран сувилалд хүмүүсийг авсан нь сонирхолтой.Сайн шалгах хэрэгтэй....Нямбаатарт хяналт тавих нь зүйн хэрэг шүү.
Зочин · 2020/11/27