Маргааш ороод ирэхээр би юу хэлэх вэ?
2014/04/24
Би 7 жилийн өмнө анхны найз залуутай танилцаад үерхээд удаагүй нэг гэрт орж амьдарч байлаа. Анх ч бүх зүйл үлгэрийн юм шиг л сайхан байлаа.
Тэгтэл 1 жил өнгөөрөөд л манай хүн гэртээ тогтохгүй найз нөхөдтэйгөө байнга л цагийг ѳнгөөрөөж ганц биеэр амьдарч байгаа юм шиг зан араншин гаргадаг болсон. Намайг үргэлж ганцаардуулж би ч найз залуугаасаа болж тэр үед найз нөхөдгүй болсон байлаа. Гуйж уйлж хэрэлдэж янз янз л болдог байлаа үнэхээр засрахгүй миний тэвчээрч барагдаж гадаад руу 4 жил явлаа. Гэхдээ зун болгон ирдэг байсан л даа. Явсны дараа найз залуу маань байнга утасдаж мэссэнжэрдэж баинга уучлал гуйж ухаарснаа ярьдаг байсан. Би ч бас хэцүү юм болвол найз залуу руугаа уйлаад ярьдаг байлаа. Анхны бүх юм маань байсан болохоор би ч хайртай юм болохоор мартаж чадахгүй хэцүү байсан. Тэгээд л 4 жилийн дараа буцаж нийлээд урьдных алдахгүй байх гэж итгэсэн тэр үед бас жоохон байсан болохоор одоо ухаан суусан байх гэж итгэсэн. Тэр үөийнх шигээ найз найз нар гэхгүй байх гэж би итгэсэн тэгтэл үгүй байж одоо ирсний дараа сар аятайхан байж байгаад буцаад л ихэнх цагаа найз өнгөрөөж байгаа. Байнга төрсөн өдөр ойрд уулзаагүй ажил ярих гэж байна гээд л яваад өгнө. Тэгээд 22 23 цаг эсвэл шөнө 4-5 гэж архи уучихсан орж ирнэ. Үнэхэр хэцүү тэгээд л хэлэхээр дахиж тэгэхгүй эсвэл хэрүүл бүүр ихэсвэл айлын нөхрүүд шиг хонууд яваадгүйд баярла гэсэн. Тэгтэл өнөөдөр нэг найзийн төрсөн гээд л явсан тэгсэн алга шүү тэгтэл нэг найз нь өө танай хүн амралтанд тасраад унтаж байна гэнээ заза би ч залгахаа больж ингээд хонууд явж эхэлж байгаам байна даа гэж бодоод хэдэн цаг уйлж гомдсон. Одоо үнэхээр хаашаа ч хамаагүй явмаар гүйгээд гармаар санагдсан даанч дан биетэй байсан бол эргэж харахгүй дахиж хэзээ тааралдахааргүй явмаар байна даанч. Удахгүй төрөх бяцхан үр гэдсэнд маань хөдлөөд л байх юм. Ээж нь дэндүү том алдаа хийжээ л гэж би үрдээ хэлээд л уйлахаас өөр хийж чадах зүйл алга даа. Ядаж байхад гэрийнхэндээ очоод хэлий гэхээр санаа минь зовоод үргэлж халамжтай сайн нөхөртэй юм шиг харагдахыг хичээдэг болохоор хэлж чадахүй юм. Одоо би нөхрөө яах вэ? Маргааш ороод ирэхээр би юу хэлэх вэ үнэхээр сэтгэл маань хөрж ямарч гэр бүлийн нандин зүйлгүй болсон мэт санагдаж байна. Хамгийн гол нь бяцхан үрээ л өрөвдөж байна надад зөвлөгөө өгч туслаач…