Х.Баттулга, У.Хүрэлсүх 2-ын хэн нь яг улс орноо бодоод байна вэ?
2020/12/03
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 11 сарын 17-нд цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлж, өрх бүрт 1 сая төгрөгний дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг 2020 оны 12 сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 сарын 1-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий эрхийн бичиг олгох санал гаргасан билээ.
Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын уг саналыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх хүлээж аваагүй. Гэвч 11 сарын 25-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, өрх бүрд сая төгрөг олгох саналаа дахин дэвшүүлсэн билээ.
ЕТГ-ын дарга Ө.Шижирийн өгүүлж буйгаар Ерөнхийлөгчийн санал хэрэгжих бүрэн боломжтой агаад өрх бүрт 1 сая төгрөгийн дэмжлэг олгох нь огтхон ч халамж биш бөгөөд харин ч эдийн засгийг сэргээх алхам болох аж.
Харин Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр энэ тухай: "Засгийн газар мөнгө төгрөг байдагсан бол ард иргэд, үр хүүхдүүддээ өвгөд хөгшиддөө харамлах зүйл байхгүй. Харамсалтай нь бидний боломж, нөхцөл хязгаарлагдмал. Сайн сайхан зүйл ярьж болно. Тэдэн сая төгрөг , тэдэн сая төгрөг өг л гэж байна. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Эсвэл ард түмнээ хуурч цаасан мөнгө хэвлэх юм уу. 2012-2016 онд найман их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргасан. Түүний үр дүнд юмны үнэ өссөн. Цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг тэтгэж байгаа хэрэг биш. Эргээд маргааш нь талх, мах, цахилгаан дулааны мөнгө овойж оцойтлоо өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмнээ, улсынхаа эдийн засгийг давхар хорлож байгаа үйлдэл. Тиймээс бид бодит зүйл дээр арга хэмжээ авч, ард түмний амдралыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна" хэмээв.
Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын байр суурь илтэд зөрчилдөж эхэллээ.
Энэ бүхний ердөө л улс төр буй нь илт.
Ерөнхийлөгч Х.Баттулгын санал дэмжигдвэл мэдээж түүнд нэмэх оноо болно, дэмжигдэхгүй байлаа ч өрх бүрт 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх нь зөв гэсэн үзэл санаа олон нийтэд эерэгээр хүрвэл У.Хүрэлсүх, МАН-д хасах оноо болно.
Харин 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх боломж Монголын эдийн засагт байхгүй буюу 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлвэл эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үзэл санаа олон нийтийн олонхид таалагдвал түүнийг зогсоосон У.Хүрэлсүхэд нэмэх оноо ирнэ.
Х.Баттулга, У.Хүрэлсүх 2-ын яг хэн нь улс орноо бодоод байна даа...
Э.Мягмар
Зочин · 2020/12/06
Баттулга сонгууль харж бна Хүк улсаа бодож бга байлгүй дээ Бѳѳгнүүлсэн мѳнгѳѳ тараагаад ѳгчихѳѳр сэргэдэг эдийн засаг гэж би дуулаагүй юм бна
Зочин · 2020/12/06
Хүрэлсүх эрдэнэт үйлдвэрыг 100 улсых болгон гэсэн хаань байна Чулуунийг түүх соёлоо зарсан гэж бүр Соёлын сайдаар шаганлаа Ундармаа авгайгаа 345 тэрбум эдсэн байхад сулаллаа энэ хүн доривтой юу хийв хэлсэн амнасаа 100 хувь эргэсэн одоо бид ямар хүн гэдгийн ойлгосн энэ хүн бүх эрх мэдэл би
Зочин · 2020/12/06
Хоёроо хоорондоо хэмлэлдэж байж МАНАН-идэш боловоо. Сүүлийн үеийн гаргаад байгаа реакцыг ажихад. Тачаалаа барьж сур, сайд улс төрч нэртэй боолуудын үг явуулгад бүү авт. Хамжаад улсаа босгож ав. Хоёр дуракаа.
Зочин · 2020/12/05
Баттулга улсын том том обьектуудыг үнэгүй шахуу хувьдаа авсан гадаадад бас офишортой хүн өөрийнхөө хөрөнгийг ард түмэнд тарааж өг Нөгөө офишорыг оруулж ирж чадахгүй бол огцроно гэж анх энэ суудалд суухдаа хэлээд байсан чинь хэдэн он билээ хө
Зочин · 2020/12/04
Хүрэлсүх цэргийн хүн.хэлсэн ярьсанаа мартаад байхгүй хийх байх,Баттулга ямар түвшиний хүн билээ.
Зочин · 2020/12/04
Eрөнхийлэгч өөрөө оффшорчдын мөнгийг оруулж ирнэ гэж амалсан.Тэр амалсан мөнгөө олж ирээд өрх бүрд 1 сая төгрөг өгөх боломжтой.
Зочин · 2020/12/04
Ерөнхийлөгч хэлсэн амандаа хүрэх хэрэгтэй.ерөнхийлөгч болонгуут гадна байгаа офшорын мөнгийг оруулаад ирнэ бүх офшорчдыг барина гээд л байсан.одоо хэдэн хүний офшор мөнгийг оруулсан бэ.мөн шударга ёс тогтооно гэсэн ялангуяа шүүх прокурор гэсэн гэтэл манайхны шүүх ямар бна вэ
Зочин · 2020/12/04
Хүрэлсүх,ард түмнийг огт бодохгүй байна! Энэ хүн огцрох байлгүй дээ!
Бат · 2020/12/04
Монголчууд бид сонгуульд намчирхах яахав зах зээлийн алтан зарчим бол багаар ажиллах тэгэхээр ёрөнхийлөгчийн сонгуульд МАН-аас гарсан нь дээр
Иргэн · 2020/12/03
Энэ тэнэг хөөрүү Хүрэлсүх сонгуулийн шоу хийж асар их мөнгөтэй гэж харуулсан, мөн одоо төсөвийн нэрээр маш их мөнгө зарлагадаж байгаа. Гэтэл мөнгөгүй гэж яаж хэлж чадаж байна ах !.!
Зочин · 2020/12/03
Монголчууд Баттулгаас юу ч хүлээх хэрэггүй. Тэр бол монголын тэргүүн зэргийн ..........
гансүх · 2020/12/03
Засгийн газар нэр хүндээ бодож, олон нийтээс эерэг үнэлгээ авахаа бодвол зөвшөөрч таарна. Гэтэл энэхүү эрсдлээс үл хамаарч, эдийн засаг, юмны үнэ болоод ард иргэдийн амьжиргаанд муу нөлөө үзүүлнэ гэж ил тод шууд хэллээ. Баттулга нэр хүнд авч ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа юм. Биелэгдэхгүй гэдгийг мэдэж байгаа ч ард иргэдийн хүсэл сонирхолд нийцэх учраас дэмжигдэхгүй байсан ч надад оноо ирнэ гэдгийг тооцож гаргасан улс төр шүү дээ.
batochir oyungerel · 2020/12/03
Odoo bidend yu heregtei ymar baidaltai bgag mederch bga yrunhiilugchiin tvmen zuw shv de
Иргэн · 2020/12/03
хүрэлсүх бол худлаа гар. Улс төрөөс илүү улс орон хэрэгтэй бус уу.
zochin · 2020/12/03
yag iim ued belen mungu uguh n zuv . tur mungugui yum bol turuus yagaad terbumtnuud turuud baidiin be. Yadahdaa toirogt ajilla gej 76 d ugdug munguu huvaaj ug. ter 76 chin yum hiisen nereer ter mungiig chin ihenhiig n uursduu IDDEG bizdee. turiin umchit kompanuudiin darga nar chin gants jiliin dotor l uchnuun ih hadgalamjtai lexus 570 tai boltsgoogood bn. ATG n avilgatai temtseh bish harin avilgachdiig hamgaaldag gazar bolson bn.zasgiin gazriin shiidver yag ezendee hurehgui bn . UURSDDUU ajliin bair gargaad amidarch bgaa irgeded ogthonch dem bolohgui bn.
Зочин · 2020/12/03
МЭДЭЭЖ ҮНЭН БОДИТ БАЙДАЛЫГ ЕРӨНХИЙ САЙД. ХЭЛЖ ЯРИЖ БАЙГААД ИТГЭЛТЭЙ БАЙНА. ИРГЭД БИД ЗАСГИЙН ГАЗАРДАА Л ИТГЭХ БОЛНО. ЭНЭ ЗАСГИЙН БОДЛОГО Ч ЗӨВ ЯВЖ ИРСЭН ЗӨВ Ч ЯВЖ БАЙНА
Зочин · 2020/12/03
Хүрэлсүх Баттулга хоёрын үeд маш их хятадууд монголд орж ирлээ Энэ хоёр нэг тэрэгний 2 дугуй Хоёулаа зайл
Зочин · 2020/12/03
Хүрэлсүх улсын санхүү эдийн засагийг барьж байдаг хүний хувьд бодит байдалыг үнэнээр нь хэллээ энэ хүн намаа болон өөрийгөө бодож нэг сая төгрөгийг өрх бүрт өгнө гэж попорсон бол улс орноо сүйрүүлэх байлаа харин ухаалаг зоригтой улс орноо бодсон шийдвэр гаргалаа. Баттулга угаасаа төсөв санхүүгийн чиглэлээр засгийн ажилд хөндлөнгөөс орж байгаа нь буруу , мэдээж үүний цаана улс төр, сонгууль гэсэн үндсэн шалтгаан явж байгаа. Баттулгад нэг сая төгрөг өрх бүрт өгөх өгөхгүй нь сонин биш ийм санаачлага гаргалаа шүү гэдэг месеж ард түмэнд тараах нь чухал байх энэ нь мань хүнд улс төрийн оноо болно тэр тусмаа дахин Ерөнхийлөгч болчих санаатай байгаа хүнд.
зочин · 2020/12/03
Өрөндөө баригдаж өтөндөө таталзсан Монгол улсын эдийн засагт л лав тийм боломж байхгүйг захын хүн л мэднэ. Тэгэхээр чухам хэн нь улс орноо бодоод байгаа нь тодорхой бишүү. Баттулга одоо болимоор юм, үнэхээр тийм л сэтгэлтэй юм бол Монголын хөрөнгийг хувьчилах нэрээр авсан хувийнхаа компиануудаасаа л мөнгө гаргаад хүмүүст тараагаад өгчихөөч. Би ч гэсэн авмаар л байна, даанч лав л миний эх оронд тийм боломж байхгүйг мэдэж байгаа учир өөрийнхөө боломжоороо л байна.