Ирц бүрдээгүй тул Х.Тэмүүжин "амьсгаа авах" хугацаатай боллоо
2014/04/24
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын хоёрт бичигдсэн байсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай асуудлыг үдээс хойно хэлэлцэхээр болсон. Гэвч үдээс хойшхи хуралдааны ирц бүрдээгүйн улмаас үдээс хойшхи хуралдааныг цуцлав.
Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар хоёр асуулгыг хэлэлцэж дууссаны дараа цаг гарвал Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлыг хэлэлцэнэ гэж төлөвлөөд байсан юм. Харин УИХ–ын хуралдаан дахь гишүүдийн ирц хангалтгүй хэмжээнд хүрсэн тул УИХ-ын дарга З.Энхболд хуралдааныг хаалаа. Ингэснээр Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг ирэх долоо хоногийн чуулганы хуралдаан хүртэл хэлэлцэхгүй хойшилж байгаа юм.
Зочин · 2014/04/25
temuujin ooroo ogtsoroh heregtei
Зочин · 2014/04/25
A namd naidvartai neg suudal bol temyyjin odoo mahn namd oroh heregtei