Монгол Улс дотооддоо коронавирусын халдварыг алдсанаас хойш даруй нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна. Үүнээс хойш Улсын Онцгой Комиссын удирдлага, хамт олон чадлаараа л нойр, хоолоо хасан зүтгэж, төрийн байгууллагууд буюу салбар хоорондын хамтын ажиллагаа эрчимжин, олон тооны ажлыг зохион байгуулан, алдаа оноотой ажиллаж буй билээ.

Эдгээр ажлуудаас хамгийн их олон нийтийн ярианы сэдэв болоод буй нь "Хот хоорондын зорчигчийн хөдөлгөөнийг зохион байгуулах" ажил юм. 

119.mn цахим системд бүртгүүлэн шинжилгээний цаг захиалж, мөн цахимаар шинжилгээнхий хариугаа авах ерөнхий бүтэцтэй энэхүү ажил 11-р сарын 292 нөөс эхлэн хийгдэж байгаа боловч одоог хүртэл цэгцрээгүй л байна. Үүний шалтгаан нь ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн лабораторийн хүчин чадал, үйл ажиллагааг бүрэн тооцолгүй энэхүү бүртгэлийн ажлыг эхлүүлж, УОК-ийн ажлын хэсгийг буруу мэдээллээр хангасан, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх ажлыг удаашруулж зохион байгуулж чадаагүй явдал ажээ. Үүнтэй холбоотойгоор уг ажлыг хариуцаж байсан Эрүүл Мэндийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Я.Амаржаргалыг солих асуудлыг эрх баригчдын түвшинд ярилцаж эхэлсэн тухай эх сурвалж өгүүлж байна.