Сайд X.Нямбаатар эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж иргэдийг 15-80 сая төгрөгөөр торгох хуулийн заалт оруулжээ
2020/12/11
-Х.Нямбаатар хэвлэлийн болон цахим орчин дахь иргэн бүрийн "ам"-ыг боомилох гэж байна-
Хэвлэл, мэдээллийн салбарынхан улстөрчид хийгээд өндөр албан тушаалтнуудын мөнхийн дайсан мэт явсаар ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд улстөрчид тэр дундаа УИХ, Засгийн газрын гишүүд хуулийн зүйл заалтаар далайлган хэвлэлийнхний амыг барьж, гарыг нь хумих бодлого баримталсаар ирсэн билээ.
Тэгвэл тун удахгүй Засгийн газрын буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлээд буй. Тэрхүү төсөлд дан ганц хэвлэл мэдээллийн амыг үдэхээс гадна ард нийт, цахим орчинд мэдлэг, мэдээллээ хуваалцагч иргэн бүрийн мэдэх, мэдээлэх, хардах зэрэг бүхий л эрхийг боомилохоор тусгажээ.
/ХУУЛИЙН ЗААЛТЫГ ЗУРАГНААС ХАРНА УУ/
Тэд энэхүү хуулийн заалтыг тайлбарлахдаа ард түмнийг өөрсдийнхөө талд оруулахын тулд” илт худал мэдээллийг тараах, түгээх буруу үйлдлийг таслан зогсоохын тулд оруулж байгаа” хэмээн тайлбарлах байх.
Гэвч хэвлэл мэдээллийнхэн хийгээд хэнбугай ч /иргэн та ч/ бусдыг илт гүтгэдэггүй гэдгийг мэдэх учиртай. Тэгэхээр энэ заалтаар цахим орчин, нийгмийн сүлжээнд иргэдийн амыг үдэх гэсэн оролдлогыг хийх гэж байна гэж ойлгож болно. Тэд үзэл бодлоо илэрхийлсэн иргэн болон сэтгүүлчдийг хуулийн заалтаар амыг нь үдэхдээ “илтэд худал мэдээлэл” гэх халхавчин дор саатуулан, баривчилж, Эрүүгийн гэмт хэрэгтэн болгох санаархалаа хэрэгжүүлэх гэж байна.
Бүр энгийнээр ойлгомжтой байдлаар тайлбарлахад, иргэн таны үзэл бодол, байр суурь хэн нэгэн албан тушаалтан, эрх баригчдад таалагдахгүй, тэдний үзэл суртал, хүсэл зорилгод нийцэхгүй бол хэн шалган тогтоож, хэрхэн нотлох нь үл ойлгогдох “илтэд худал мэдээлэл” гэх халхавчин дор Эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж байгаа хэрэг гэсэн үг.
Энэ нь нэг талаас ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай эрхгүй холбоотойг уншигч бүхэн мэдэж буй биз ээ. Эрх баригчид хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрсдийнх нь талаар тэдэнд таалагдаагүй мэдээ, мэдээлэл бичсэн сэтгүүлч, хэвлэлийнхэн болон өөрсдийн сэтгэгдэлээ илэрхийлсэн ИРГЭН бүрийг дээрх заалтаар шалгаж буй нэрээр эцэст нь баривчлан саатуулна гэсэн үг.
Тиймээс ч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэхүү заалтаа Эрүүгийн хуульд зайлшгүй шаардлагатай хэмээн мэдрүүлэхийн тулд өөрийнх нь тухай бичиж нийтэлсэн сэтгүүлч бүрийг хуулийн байгууллагад шалгуулна хэмээн том дуугарах болсон. Товчхондоо Х.Нямбаатар сайд сэтгүүлчид намайг гүтгэлээ гэх башир арга хэрэглэж байгаад олон нийтийг цахим орчин, нийгмийн сүлжээнээс арчихыг хүсэмжилж байгаа нь энэ. Тиймээс Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулиар олгосон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд аюул учруулах заалт Эрүүгийн хуульд оруулахаар эрх баригчид зүтгэж буйг ийнхүү анхааруулж байна.
ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN
зочин · 2020/12/17
Нямбаатар сайдын үг зөвөө, Тэр улаан балын сэтгүүлч Балайг хараачээ хүн дарамдалж мөнгө л олох санаатай амьтан шүү дээ, Тийм биздээ ???? Одоо аягүй бол намайг худлаа гүтэглээ гээд л хуулиар дарамдалж мөнгө нэхэх байхаа ичэхгүй дээ ,Тэр баньд хэ хэ,,,, Боловсрол муутай Сэтгүүлч нар хүн гүтгэж мөнгө олж болдог,, Өөрсдөө болхоор хуулинд захирагдахгүй хүмүүс хэрэгүү?
Зочин · 2020/12/17
Гудамжны орон гэргүй тэнэмэл архичин Нямбаатарыг Хятадын тусгай албаны нууц ажилтан хятад хүн гэж гүтгэвэл тэр хүнээс 15-80 сая төгрөгийг яаж гаргуулж авах вэ? Эсвэл энэ хууль зөвхөн баячуудад хамаатай хууль уу?
Зочин · 2020/12/17
Нямбаатар Хэний ЗААВРААР ийм юм хийж байгаа бол до. Үг хэлэх эрхийг хаахыг дэмжиж байгаа олигархууд өөрсдөө тэр ХОЙД СОЛОНГОСТ очиж амьдармаар юм. ЭРХИЙГ нь хаана гэдэ МУ чинь ХОЙД СОЛОНГОС болно гэсэн үг шүү. ХУдлаа ДЭмжинэ гэсэн ХЭДЭН бичээчид бол худлаа шүү
хүннү · 2020/12/17
Нямбаатар, сэтгүүлчид хоёрын хэн ньдийлэх юм болдоо? Аль аль "но"-той шүү. Илт худал мэдээлэл тараасан, хүн гүтгэсэн бол ялаа эдлэх нь зөв. Харин хардаж үзлэл бодлоо илэрхийлсэн хүнийг шийтгэж болохгүй. Яагаад гэхээр хардуулах зүйлийг "хардуулагч" нөхөр хийсэн байна. Харин түүнийг хууль шалгаж нотлох ёстой.
Зочин · 2020/12/17
наадах чинь "худал" мэдээлэл шүү дээ. Нямбаатар сайд "Засгийн газар ард түмнийг тэмцэлд уриалаагүй. Хаана тийм уриалсан үг байна?" гэвэл яах уу?
Зочин · 2020/12/13
НЯМБААТАР хуулинд өөрчлөлт оруулсан нь зөв шүү.Дуртай хүн Хүнийг худал гүтгэх, нэр төрийг нь гутаах болсон энэ нөхцөл хамгийн сайн хууль бол энэ.Маш сайнс байна.Хүнийг цусгүй алдаг моод монголд бүүр цадигаа алдсан шүүдээ тийм болохоор Нямбаатар сайдад баяр хүргэе
Бат · 2020/12/13
Хэрэгтнүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр хооллож хорьж байхаар их торгох нь зөв зах зээлийн нөгөө хирээ мэдэж хэрэг хий гэдэг зарчим шүү дээ тэнэгүүдээ
Коммунист, диктатор · 2020/12/12
Коммунист, диктатор удамшилтай хүмүүс тэр арга барилаа тавихгүй юм даа.
Иргэн · 2020/12/12
улам л иргэдийг шахаж байна даа. Юманд хэмжээ хязгаар гэж бий
Нямбаатар гэж коммунист шаар · 2020/12/12
Коммунизм хүмүүс, тэр байтугай залуучуудын тархинд ямар гүнзгий суугаа вэ. Бодож сэтгэх, ажлын арга барил дээр нь өөрийн эрхгүй илрэх юм даа. Энэ нэг коммунист шаар гараад ирлээ шүү.
Зочин · 2020/12/12
УИХ, ЗГ нь ард түмнийг тэмцэлд дуудаад байна.
Эбоо · 2020/12/11
Хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг эрхийг шууд хориглож байгаа заалт байна!Хүн хардах эрхтэй! энэ цаанаасаа зохион байгуулалттай хуулийн захиалга байна! өөрсөддөө зориулсан! хэрхэвч баталж болохгүй!
Зочин · 2020/12/11
Коммунизм байгуул нэртээгээр нь 60 оны үндсэн хуулиа дахин мөрд
Mongol · 2020/12/11
Iim medrel muutai jmnuudiig hooj gargah heregtei. Zow hon ootsdiinhoo erh ashgiig bodson muu luiwarzid zailzgaa.
Ч.уртнасан · 2020/12/11
ОДООГИЙН ЭНЭ УИХын 61 гишүүд болон У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙГАА ЭРХ БАРИГЧДАД 1.НЭР ХҮНД гэж ОГТ БАЙХГҮЙ!!!! 2.ЭНЭ ХҮМҮҮСИЙН НЭР ХҮНДИЙГ АРД ТҮМЭН болон ШУДАРГА СЭТГҮҮЛЧИД ГУТААЖ,ГҮТГЭЖ ОГТ ДОРОМЖЛООГҮЙ БАТЛАГДСАН НОТЛОГДСОН БАРИМТТАЙГААР ГЭМТ ҮЙЛДЛҮҮДИЙГ НЬ ГАРГАЖ МЭДЭЭЛСЭН!!!!! ЭНЭ ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ Л ӨӨРСДИЙНХӨӨ НЭР ХҮНДИЙГ ГУТААСАН!!!!!! АВЛИГАЧ,ЛУЙВАРЧИД,ХУУЛИЙГ ДАГАДАГГҮЙ,ХУУЛИЙГ ЗАВХРУУЛЖ,ӨӨРСДӨДДӨӨ ТОХИРУУЛЖ ӨӨРЧИЛДӨГ ИЙМ Л ХҮМҮҮС!!!! АРД ТҮМНЭЭ,ШУДАРГА ЭХ ОРОНЧДЫГ БООМИЛОХ гэж ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ гэж БАЙНА!!!!! ШУЛУУХАН ХЭЛЭХЭД; МОНГОЛЧУУД БИД ХАМГИЙН ХУЛЧГАР АМЬТАДАМЬТАД!!!!! ЯАГАХД ГЭВЭЛ: БИД НАРЫН ТӨЛДӨГ ТАТВАРЫН МӨНГӨНӨӨС ХЭСЭГ ХҮМҮҮС НЭГ ТАНХИМД СУУЧИХААД БҮЛЭГЛЭЖ ХУЛГАЙЛААД БАЙХАД БҮХ МОНГОЛЧУУД БОСОЖ ЖАГСАЖ ТЭМЦЭХГҮЙ БАЙГААМ БЭ!!!!!! Юунаас АЙЖ ХУЛЧИЙГААД БАЙГААМБЭЭ!!!!! ЭНЭ 4-5 жилд ГАЙХАЛТАЙ ДЭЭРЭМЧИД ТӨРД ОЛНООРОО ҮҮРЛЭЖ " АРД ТҮМЭНДЭЭ ЯАГААД ГАРЦ,ГАРГАЛГАА ШУДАРГА ЗӨВ ШИЙДЛИЙГ НЬ ЭНЭ БҮЛЭГ ХЭСЭГ ХҮМҮҮС ГАРГАЖ ӨГЧ ЧАДАХГҮЙ ЗӨВХӨН ТӨР нэрээр АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬ,ЛИЦЕНЗ,ТЕНДЕР НЭРЭЭР ХУЛГАЙЛААД ЦӨЛМӨӨД БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЖАГСАХАД ТА НАР ТАЛБАЙ ДЭЭРЭЭ БҮГДЭЭРЭЭ ОЧДОГГҮЙ ЮМ БЭ!!!!!! ИЙМ БОЛОХООР чинь ЭНЭ ХЭСЭГ БҮЛЭГ ЛУЙВАРЧИД ДАВРААД БАЙГАА ЮМ ШҮҮДЭЭ!!!!! ОГЦРУУЛАХ ЭРХ НЬ АРД ТҮМЭНД БАЙНА!!!!!! ТЭМЦЭГЧДЭЭ ДЭМЖИЖ ТӨР ЗАСГАА ЦЭВЭРЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН!!!!!!! ДАРАНГУЙЛАГЧ НАМД ДЭЭРЭЛХҮҮЛЖ,ДОРОМЖЛУУЛЖ,АРЧААГАА АЛДАЖ БОЛЛОО!!!!! МОНГОЛЧУУД МИНЬ ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХЫН ТӨЛӨӨ НЭГДЭЖ ТЭМЦЭХ ЦАГ НЬ БОЛСОН ХУЛЧГАР БАЙХАА БОЛЬЦГОО!!!!! АРД.ТҮМЭН ХҮЧТЭЙ ШҮҮ!!!!!!
Бат · 2020/12/11
Бид одоо хөрөнгөлөг бүлэгтэй болсон тэгэхлээр татвар төлөгчдийн хяналтын хуультай болж төсөвт эзэн нь хяналт тавих үеэ энэ л бидний хөгжлийн гарц
Зочин · 2020/12/11