Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх арга хэмжээг авна
2014/04/25
2010 онд хийгдсэн “Хүн ам, орон сууцны тооллого”-оор орон гэргүй, 1018 тэнэмэл иргэд байна гэжээ. Харин Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төв”, “Хүнс тэжээл, нийгмийн
халамжийн хөтөлбөр” төслийнхөн 2011 онд 2800 иргэнийг бүртгэж байжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх талаар зарим арга хэмжээ авахаар боллоо. Ийм иргэдийг бүртгэлжүүлэн мэдээллийн сан бий болгох, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэгт шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, Засаг дарга нарыг бодлогын болон мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгалаа. Мөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан-сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн үйл ажиллагааг өргөтгөн шинэчилж зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгалаа.
damdinbazar · 2014/04/27
маш зөв орон гэргүй 50 иас дээш насныханыгаа харж үзэхээр юм аа,Ялангуяа Батүүл дарга минь гэр орон хүсч өргөдөл өгсөн аргагүй байдалд байгаа иргэд хөгшчүүдээ орон гэртэй болгож туслаачээ,олон хүн гэр оронгүй албан газар айл амьтнаар хэсүүчилж явна шдээ,Та шийдээд гэр орон өгөхөд л болно шдээ,Ядарсан бид хүсч байна,