32 хүний шинжилгээнд коронавуирс илэрч, улсын хэмжээнд 993 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна
2020/12/21
Улаанбаатар хотод коронавирусний 31 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна
Шинээр илэрсэн тохиолдлуудын 31 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн байна. Ингээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 62 боллоо.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19 халдварын нийт тохиолдол 993-д хүрлээ. Үүнээс 509 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар 475 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх