Шинэ тэсрэлт, Шинэ дүр, Шинэ жүжиг, Шинэ жүжигчид

Мэргэжлийн урлагийн ууган байгууллаг Улсын Драын Эрдмийн Театрын хамт олон 2010 онд зохиож байсан В.Крансногоровын долоон жүжгийн үргэлжлэл болгон 2014 оны 04 сарын 09-нөөс эхлэн Бэсрэг жүжгийн төслийг хэрэгжүүлэж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд бид бүгдийн бахархал болсон долоон найруулагчийн долоон өөр жүжгийг найруулан өөрийн тайзнаа тавьж  үзэгч түмэндээ  өргөн барих бөгөөд энэхүү төсөл нь  “Хэрээт төгөл” “Бүүвэй” зэрэг эмгэнэлт болон уянгын драмын жүжгүүдээр салхиа хагалсан бол энэ оны 04 сарын 30-наас эхлэн Люсиль Флетчер Зохиол  СТА Ч.Түвшин Найруулага “Уучлаарай та дугаар андуурч” триллер драмын жүжгээр дараагийн тэсрэлтийг хийх гэж байна. “Уучлаарай та дугаар андуурч” жүжигт амьдралынхаа ихэнх жилийг хэвтэрт өнгөрүүлсэн хатагтай Стивенсон өөрийн төрсөн өдрөөр нөхөр Альберт руу залгахаар харилцуур авна. Гэвч тэрээр сүлжээ андуурч санамсаргүй  аймшигт аллагын талаархи захиалгат хэргийг сонсож байгаагаар жүжиг эхэлнэ.

            Жүжиг цааш санаанд оромгүй, гэнэтийн үйл явдлаар үргэлжлэх бөгөөд айдас түгшүүр, сэжиг таамаг, хардлага сэрдлэг дунд хэн нэгнийг аврах гэсэн оролдлого нь яван явсаар өөрийгөө аврах оролдлого болж хувирна. Өөрийн хамгийн хайртай хүний гарт амиа алдах тэр үнэнийг мэдсэн хөөрхий эмэгтэй тулаад ирсэн аймшигт хором мөч бүрт аврал эрнэ...