УИХ-ын нэгдсэн чуулган пүрэв, баасан гарат болно. Чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа бөгөөд хэлэлцэх асуудлуудыг хүргэж байна.
“Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
· Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нар 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, агаарын бохирдлын талаар, хэлэлцэх эсэх/;
· “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
· “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх талаар, анхны хэлэлцүүлэг/;
· “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол /Засгийн газар 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан 2013.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацаатай холбоотой, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Чингис бондын эх үүсвэрээр санхүүжиж буй төслүүдийн талаар”. тус тус мэдээлэл өгөх юм.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа