ЭМЯ 20 гаруй албан хаагчаа сэлгэн албан тушаалыг нь өөрчлөн томилжээ
2020/12/25
Өнгөрсөн өдрөөс эхлэн ЭМЯ тодорхой хэдэн албан тушаалтнууд ажлаасаа халагдахаар болсон гэх мэдээлэл тараад байна. Одоогоор ЭМЯ-ны 20 гаруй хүнийг сэлгээ нэрийн дор халж эхэлсэн талаар цахим орчинд мэдээлэл түгээд байгаа билээ.
ЭМЯ нийт долоон газрын даргатай. Үүнээс дөрвөн газрын даргыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тухайлбал, ЭМЯ-ны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал нарыг ажлаас нь чөлөөлсөн байна.
Ингэхдээ Д.Нарангэрэл, Я.Буянжаргал нарт нэгэн эмнэлгийн орлогч даргаар очих саналыг тавьсан байна. Тэд уг саналыг нь хүлээж аваагүй учир сэлгээ гэх нэрийн дор халаа сэлгээгээ хийжээ.
Ажлаасаа гэнэт халагдсан яамны 20 гаруй ажилтан, албан хаагчид шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн Т.Мөнхсайхан сайд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаа өгөхийг шаардсан талаар Д.Нямхүү захирал өчигдөр /2020.12.24/ мэдээлсэн. Шалтгаан нь ХӨСҮТ-өөс халдвартай хүмүүсийг өөр эмнэлэг рүү шилжүүлэхгүй гэж эсэргүүцсэний төлөө түүнийг ажлаа өгөхийг шахан шаарджээ.
Монгол Улс дотооддоо covid-19-ийн халдвар алдаж, өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдэж байгаа энэ хүнд цаг үед Эрүүл мэндийн салбар нь дотроо хөлөө жийлцэж хөдөлгөөнд орж эхэлсэн нь сайны дохио биш лавтай.
Энэ талаар тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Эрхэмбулган мэдээлэл өгсөн юм. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12-р сарын 22-ны өдөр баталсан тушаалаар яамны нийт албан хаагчдыг 2020 оны 12 сарын 25-ны өдрөөр ажлаас чөлөөлж, тэр дор нь нийт албан хаагч нарыг яамны шинэ бүтцийн дагуу байршуулан томилох ажил явагдаж байна. Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэх ажил цаг хугацааны хувьд оны төгсгөлд таарлаа. Тогтоолыг Төрийн албаны тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу явагддаг зарчмын дагуу юуны өмнө нийт албан хаагч нарыг чөлөөлж байж, дараагийн шинэ бүтцээр нийтээр нь байршуулан томилдог процессийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Яамны зарим албан хаагчдыг дээр дурьдсан бодлогын дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах шийдвэрүүд хуулийн хүрээнд гаргаж байна. Үүнийг зарим веб сайт, хэвлэлүүд албан хаагч нарыг ажлаас нь хоморголон халсан мэт ташаа агуулгаар мэдээллийг хүргэж байна. Эрүүл мэндийн яам чиг үүргээ хэрэгжүүлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ хэвийн ажиллаж байна гэв.
Зочин · 2020/12/30
мэргэжилийн бүтэц өөрчлөгдөхөд назгайрах эрч хүч сулрах чвдал гарч болно Нарангэрэл дарга Буяанжаргал дарга Амбаа доктор бүгд саын ажиллаж бга шүү хүнийг бас битгий мэдэхгүй бж янз бүрийн дарамт учируул
зочин · 2020/12/26
Ялзарсан төмсийг ялгаж хаяхаас өөр арга байхгүй
Zochin · 2020/12/26
Ugshirch yalzarsan emnelegiin baiguullagiig uurchluh ni mash zov
Зочин · 2020/12/25
Халаа сэлэгээ хийж байна гээд оорийхоо танил тал хамаатан садан торийн бус Албан тушаалтан таких гэж байввл естой утга Алга.
хүннү · 2020/12/25
Бүтэц өөрчлөгдөж байгаа бол, төриын шийдвэрийг дагна. Ажилтай салж байгаа нь их юм. “Лааз” өшгөлвөл яана, хэцүү шүү. Төрд ажиллаж байгаагаа аз гэж бод, хувьд бол тэшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг болно шүү дээ.
зев · 2020/12/25
Шинэчилэл хэрэгтэй бол хийх л хэрэгтэй. Хуучин яамны хумуус ажилаа хийгээгуй болохоор л евчин илт газар авсан. Сайн ажиллаж байсан бол эрт оношлож, маш цеехен хоног хорио тонтоох байлаа
Иргэн · 2020/12/25
Т.Мөнхсайхан гэж дурак Сэлэнгэд улаан хивс дэвсүүлэн түүгээр алхаж явсан тэнэг За энэ Засгийн шазарт олигтой сайд алга Ерөнхийлөгч ьХөдөө аж ахуйн сайд нь Манай улс газар тариалангийнхаа хэдэн хувьд тариалдаг вэ гэж асуухад мэдэхгүй байсан тэнэг Цар тахлыг дотоодддоо алдсан Т. Мөнхсайханыг үтэр түргэн огцруулвал таарна
Зочин · 2020/12/25
зөв яамыг шинэчлэх цаг болсон хуучин хэдэн юмнууд цаг үетэйгээ зохицож ажиллаж чаадахгүй л басйан биз дээ түргэн шуурхай ажиллагаа яаманд маш хэрэгтэй болсон
mongol · 2020/12/25
naad gulug tsarailsan saidaa hurdan hal. ES neg ch huniig halj bolohgui gesen
зочин · 2020/12/25
зөв эрүүл мэндийн яам тэр аяараа авилгал хээл хахууль мэдлэггүй хүмүүсээр дүүрсэн тулшинэ сайд шинэ хүмүүсээр бүрдүүлэх нь үнэхээр ялзарсан яам болсон гэсэн ихэнх нь АТГ -т холбоотой болсон гэсэн шүү
Зочин · 2020/12/25
Энэ бол сайдын нь хийх ажил шүү дээ
Зочин · 2020/12/25
Зочин · 2020/12/25
Энэ асуудалд маш нухацтай хандах ёстой. Хамгийн гол нь салбарын удирдлагууд гадны явуулгад автахгүй оновчтой шударга шийдвэр гаргах хэрэгтэй. Хэн нэгэн таньдаг хүнийхээ үгээр ямар нэгэн баталгаа нотолгоогүй үгээр нийгмийн сэтгэл зүйг үймүүлж, салбараа гадарлах мэргэжлийн удирдлагад дарамт учруулах нь ялангуяа эрүүл мэндийн салбарт туйлын зохисгүй цаг хугацаа гэдгийн олон түмэн минь ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ковидтой учирсан өнгөрсөн цаг хугацаанд халуун цэг дээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн хэн боловч ард
Зочин · 2020/12/25
MAN.n mongoliig tsuulii gsn bodlog hytad saidaasaa tushaal awchaad buhulzun garch ircheed iegediinhee eruul mendiig hyzgaarlah gsn tsust namiin bodlog
Sukhbaatar · 2020/12/25
Iim aimshigtai uvchin delgersen hund ued bodloggoi uildel hiij bgaa yum shig sanagdaj bn.