7 хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 1,082 боллоо
2020/12/26
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа: "12-р сарын 25-ны өдөр 14227 хүнд шинжилгээ хийснээс 7 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар батлагдсан.
БЗД-ийн голомттой холбоотой 4 тохиолдол нэмэгдэж, нийт 146 хүн өртөж өвчилсөн байна. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал 1444 хүнийг олж илрүүллээ. Үлдсэн гурван тохиолдлын хоёр нь Хавдар судлалын үндэсний төвд, хоёр хүний ойрын хавьтал нэг хүнээс коронавирус илэрсэн. ХСҮТ-д 112 ойрын хавьтал илрүүлээд тусгаарласан. Мөн хоёрдогч хавьтал болох 500-гаад хүнийг илрүүлж тусгаарлаад байна." гэлээ.