Дорнод аймгийн Халх гол сумын ЗДТГ-аас Ерөнхийлөгчид хүсэлт илгээсэн байна.  Хүсэлтэд  Халх гол сумын нэрийг "Баатар" сум өөрчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.  Халхгол сум нь өнөөдөр 2809000 га нутаг дэвсгэртэй, засаг захиргааны 3 багтай, баруун талаараа Матад сумтай, хойд талаараа БНХАУ-ын Хөлөнбуйр, зүүн талаараа БНХАУ-ын Хянган, өмнөд талаараа БНХАУ-ын Шилийн гол аймгуудтай хиллэдэг ба тус  суманд Халх, Буриад, Өөлд, Дүрвэд, Казак, Барга, Торгууд, Цахар, дархад  зэрэг олон ястан, үндэстний 123 овог амьдардаг.

Өнгөрсөн жил Сүхбаатарын талбайг Чингис хааны талбай, Хэнтий аймгийн төв Өндөрхааныг Чингис хаан хот болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор ийнхүү  сумынхаа нэрийг өөрчилж байгаа  бололтой  гэдгийг нутгийн  олон ярьж байна.  

Э.Мөнгөн