Жүжигчин Н.Мөнхсоёлын бүтээл “Шумка” IPTV-д орлоо
2020/12/26
Жүжигчин Н.Мөнхсоёл кино урлагт шинэлэг өнгө төрх нэмэхээр өөрийн найруулсан анхны бүтээлээ үзэгчдийн хүртээл болголоо. Инээдмийн адал явдалт “Шумка” бүтээл Монголын шилдэг, шинэ залуу уран бүтээлчид болон Солонгос жүжигчин тоглосноороо онцлогтой болжээ.
Бүтээлийн зохиолыг нь жүжигчин Н.Мөнхсоёл бичиж, найруулаад зогсохгүй өөрөө тоглосон нь түүний хичнээн чадварлаг уран бүтээлч болохыг илтгэж байна.
Найруулагчийн хувьд анхны бүтээл гэхэд чамбай болсон бөгөөд жүжигчдийг өөр төрхөөр харуулахыг зорьсон болох нь трайлерээс харагдана.
“Шумка” бүтээл энэ сарын 2020 оны 12-р сарын 24-ны өдрөөс IPTV-д орсон. Амралтын өдөр гэр бүл, найзуудаараа үзэхэд тохиромжтой уг бүтээлийг үзэж дархлаагаа дэмжээрэй.